Хосуудыг хамтын гэрээ байгуулахыг уриалжээ

img

Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр гэрлэх хосууд “Хамтын хариуцлагын гэрээ” байгуулах тухай уриалга гаргажээ. ө

Гэрлэх гэж буй хосууд уг гэрээг байгуулсанаар гэр бүлийн бат бөх байдлыг хадгалах, үнэ цэнийн өргөх, гэр бүл салалт, түүнээс үүдэн гарах аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

ө

Учир нь Үндэсний статистикийн хороо­ны сүүлийн дөрвөн жилийн судал­гаагаар гэр бүл цуцлалт жил ирэх бүр нэмэгдэж, насны хувьд за­луу­жиж байгаа гэсэн дүгнэлт  гаргасан байна. Сүүлийн гурван жилд улсын хэмжээнд Гэр бүлийн тухай хуулиар 2011 онд 4732, 2012 онд 4449, 2013 онд 3878, нийт 13059 хэрэг шийдвэрлэсэн бөгөөд гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3 хувийг гэрлэлт цуцлах маргаантай хэрэг эзэлжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ