С хепатитын эсрэг эмийг бүртгэхээр болов

img

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад айлчлал хийж байна. Уг айлчлалын үеэр тэрбээр Gilead Sciences компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофберген, доктор Жон Мак Хачисон нартай уулзжээ.

а

Уулзалтын үеэр тус компанид үйлдвэрлэсэн элэгний С вирусыг эмчлэх "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж ,эмчилгээнд нэвтрүүлэхээр болжээ.

"Harvoni" эм нь вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдэгээрээ давуу талтай юм байна. Өдөрт нэг удаа 12-24 долоо хоног тасралтгүй хэрэглэснээр үр нь 98 хувийн эдгэрэлттэй болох нь нотлогдсон байна.

Монгол Улсын 400 гаруй мянган хүн элэгний вирусын өвчлөл тэр дундаа архаг С хепатитын эмгэгтэй байдаг гэсэн судалгаа байдаг байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ene chin l mongold nen heregtei. hamgiin zuv shiidel. mongolchuudiinhaa umnuus bayarlalaa. ajliin undur amjilt husyee!
2015-03-06