Шүүх хурлыг нээлттэй явуулах уриалга гаргалаа
Охиноо хөнөөсөн Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурлыг нээлттэй явуулах уриалга гаргалаа
и
Тєрсєн эцэг болон хойд эхийхээ гарт харамсалтайгаар амиа алдсан дєрвєн настай охины араас єнєєг хvртэл монголчууд гашуудан эмгэнэсээр байна. Тиймээс олон нийтийн зvгээс гэмт хэрэгтнvvдийн хэргийг шударгаар шийдэж тэдэнд холбогдох шvvх хурлыг нээлттэй хийхийг уриалж эхлээд байна. Хамгийн гол нь талийгаач охины тєрсєн эцэг болох Т.Цогт нь эхний мэдvvлгээрээ охиноо зоддог байснаа хvлээсэн аж. Тодруулбал, тэрбээр “Маралаа бид хоёр дандаа охиноос болж хэрэлддэг байсан. Талийгаач ээжийнхээ захиалгаар бид хоёрыг байнга хэрэлдvvлддэг байсан учраас би тvvнийг ганц, хоёрхон удаа л бєгсєн дээр нь алгаддаг байсан” гэж мэдvvлсэн аж. Хэдийгээр дээрх хоёр сэжигтэн єнєєдєр цагдан хорих 461 дvгээр ангид хоригдож байгаа ч тэднийг vгээ нэгтгэж магадгvй хэмээн нарлагаанд нь гарахад нь хvртэл хянагч дагаж яваа аж. Тvvнчлэн тэд хамтарч охины аминд хvрсэн атлаа энэхvv хэргээс мултрахын тулд бие биен рvvгээ хэргээ бухаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байсан.
ч
Тодруулбал, охины эцэг Т.Цогт нь Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнд шинжээчээр ажиллаж байсан тухайг бид ємнє нь мэдээлж байсан. Тиймээс уг хэрэг дээр ажиллаж байгаа шинжээчдээс “Ямар нэгэн ашиг сонирхлын зєрчилгvй, хуулийн дагуу vнэн зєв дvгнэлт гаргана.Хууль бус дvгнэлт гаргавал хуулийн хариуцлага хvлээнэ” гэсэн баталгааг цагдаагийн байгууллагаас гаргуулж авчээ.
ч
Юутай ч одоогийн байдлаар шинжээчид талийгаач охиныг уушгины бяцралт, тархины цус хуралтын улмаас амиа алдсан гэдэг дvгнэлт гаргаад байгаа.Харин олон нийтийн зvгээс энэхvv дvгнэлтийг хуурамч хэмээн vзэж буйгаа цахим ертєнцєєр илэрхийлэх болсон билээ. Учир нь гэмт этгээд Т.Цогт нь тус хvрээлэнд ажиллаж байсан мэргэжлийн шинжээч хvн учраас тvvний ах дvv амраг саданг хєндлєнгєєс нєлєєлсєн гэж vзэж байгаа юм. Ингэж vзэж ч болох талтай. Єєрєєр хэлбэл, Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнгийн шинжээч нарт олон нийт итгэхээ байсан. Учир нь тус газрын ажилчид бусдаас авлига авч хvнд бэртлийг хєнгєн, хєнгєнийг нь хvнд гэж дvгнэлт гаргаж байсан бармит ч бий. Тиймээс л шинжжэч нарыг охины хэргийн дvгнэлтийг иймэрхvv маягаар завхаруулсан байж болзошгvй гэж хардаж байгаа юм. Товчхондоо бол Т.Цогт мэргэжлийн шинжээч хvн учраас тус газрынхан нэр нvvрээ бодсондоо охиныг уушигны бяцралт, тархины цус хуралтын улмаас амиа алдсан гэж дvгнэсэн нь ихээхэн эргэлзээтэй байна гэж vзэх хуулийнхан ч байгаа юм. Юутай ч сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар охиныг vхэлд хvргэсэн нь хєдєлшгvй баримт болох нь гарцаагvй. Тиймээс л хуулийнхныг дєрєвхєн настай охины энэхvv хэрэгт бvхий л бололцоогоо дайчлан зєв шударгаар ажиллахыг Монголын ард тvмэн бvгд хvсч байна. Тvvнээс хэн нэгэн мєнгєтэй хvний халаасанд багтаж хэргийг хэрэг биш болгочиховий гэсэн болгоомжлол байна гэсэн vг. Олон нийтийн анхааралд ороод байгаа энэхvv хэргийг ямар ч байсан олон нийтийн зvгээс нээлттэйгээр шvvх хурлыг явуул гэсэн уриалгыг гаргаж эхэллээ.
ё
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ