Рианнатай болздоггүй гэв

img

Холливуудын нэрт жүжигчин Леонарда де Каприог дуучин Рианнатай болздог хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэдний хамтдаа байгаа зураг саяхнаас интернэтээр тархаад буй. Рианна өнгөрсөн бямба гаригт 27 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрөө Лондонд тэмдэглэсэн бөгөөд зочдын дунд Каприо байсан аж. Тэгвэл жүжигчин залуу өчигдөр “Ellen show”-д оролцох үеэрээ “Би Рианнатай болздоггүй. Би эрх чөлөөтэй байхыг илүүд үздэг. Үнэнийг хэлэхэд Рианна надад таалагддаг. Гэхдээ болзох болон хамт амьдрахыг хүсэхгүй байна. Эрх чөлөө миний нүдийг сохолсон” гэж хэлжээ.

1

Леонарда де Каприог өнгөрсөн жил “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Тони Гарринтай хуримаа хийхээр болсон гэж “Hollywoodlife.com” сайт мэдээлсэн юм.  Хөтлөгч түүнээс “Яагаад Тони Гарринээс салсан юм бэ” гэж асуухад “Би сая хэлсэн. Эрх чөлөө миний нүдийг сохолсон” гэж хариулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

leo :
goyo heljee haha... *dom made me blind.
2015-03-08
wefcwev:
arai ch dee iim yum bichihdee hurtel dooshoo oroo yu?
2015-03-07