Ким үснийхээ өнгийг өөрчилжээ
Реалити шоуны од Ким Кардашиан үснийхээ өнгийг өөрчилж, шар болгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр гэр бүлийнхээ хамтаар Парист ирэх үедээ малгай өмссөн байжээ. Сэтгүүчид түүний малгай өмссөн шалтгааныг үснийхээ өнгийг өөрчилсөнтэй холбоотой хэмээн таамаглаж байсан юм. Кейни, Ким нар Парисын загвар долоо хоногт оролцохоор ирэх үед түүний үсний өнгө өөрчлөгдсөн байжээ. Тэрбээр твиттертээ “Миний үсний өнгө таалагдаж байна уу. Шар өнгийн үстэй болчихсон чинь арьс минь хүртэл гайхалтай цагаан харагдаж байна” гэж жиргэжээ.
1
“TMZ” сайт “Ким үснийхээ өнгийг өөрчилсөн нь олон бүсгүйчүүдэд өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг нь санууллаа. Маргаашнаас охид, бүсгүйчүүд үснийхээ өнгийг өөрчлөх байх” гэж бичжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ