П.Эрдэнэтуяа: Монголбанк ажилтнуудынхаа орон байрны асуудлыг Нийгмийн хөгжлийн сангаар шийдвэрлэдэг

img


УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкнаас ажилтнууддаа олгосон тусламжийн тухай мэдээ тарааж, албан тоот илгээж буйгаа өөрийн цахим хуудсаар мэдээлсэнтэй холбогдуулан Монголбанкны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.



-Г.Уянга гишүүн Монголбанкнаас ажилтнууддаа олгосон тусламжийн талаар нийтэд мэдээллээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?


-Г.Уянга гишүүний цахим хуудсаараа мэдээлсэн мэдээллийг бид харсан. Гишүүний албан тоот манайд өнөөдөр ирсэн. Манайд бичиг ирүүлэхээсээ өмнө цахим хуудсаараа энэ тухай мэдээллийг гаргасан байна билээ. Монголбанк бол төсвийн байгууллага биш. Төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Харин олон нийтэд гарсан тэр мэдээлэл бол ажилтнуудын орон сууцны дэмжлэгийн зээлтэй холбоотой мэдээлэл байна. Монголбанкны ажилтнуудад олгож буй орон сууцны зээлийн дэмжлэг тусламж нь Нийгмийн хөгжлийн сангаас олгогддог юм.



-Нийгмийн хөгжлийн сан гэдэг нь ямар учиртай сан бэ?


 - Монголбанкны Нийгмийн хөгжлийн сан нь 1990 оноос өмнө Улсын банкны Ерөнхий хороо байх үеэс байсан, одоо ч байна. Энэ сангийн үйл ажиллагаа нь Төв банкны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монголбанкны дотоод журмуудаар зохицуулагддаг юм. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч нь төрөөс орон байраар хангагдах, цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр тэтгэмж авах баталгаагаар хангагдана” гэж, Төв банкны тухай хуульд “Монголбанк өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангана” гэж тус тус заасан байдаг. Монголбанк бол төрөөс үүсгэн байгуулагдсан, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг төв байгууллага. Энэ утгаараа өөрийн ажилтан, албан хаагчдынхаа орон байрны болон нийгмийн асуудлыг бусад төрийн байгууллагын нэгэн адил холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу Нийгмийн хөгжлийн сангаасаа шийдвэрлэдэг. Нийгмийн хөгжлийн сан гэдэг бол ажил олгогчын зүгээс хүний нөөцийн бодлогын зардал юм.  Ажилтнуудын цалингаас тусдаа олгогддог зүйл.



-Нийгмийн хөгжлийн сангаасааажилтнууддаа орон сууц олгодог гэсэн үг үү?


-Өмнө нь Монголбанк Улсын банкны Ерөнхий хороо гэж байх үеэсээ л Нийгмийн хөгжлийн сангийн хөрөнгөөс орон сууц худалдан авч, тодорхой шаардлага, шалгуурыг хангасан ажилтнууддаа гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууц олгодог байсан. Сангийн хөрөнгөөс орон сууц худалдан авдаг байсан энэ дэмжлэгийг 2011 оноос арай илүү хүртээмжтэй, үр ашигтай хэлбэрт шилжүүлж өөрчилсөн юм. Энэ нь нэг талаас эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Нөгөө талаар ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг илүү хүртээмжтэй, түргэн хугацаанд, үр ашигтай хэлбэрээр шийддэг болох, ингэхдээ бас ажлын гүйцэтгэл, бүтээмж, үр дүнг нь сайтар харгалздаг байхыг зорьсон.



-Нийгмийн хөгжлийн сангаас ямар ажилтнууд орон сууцны дэмжлэг, тусламж авах боломжтой байдаг вэ?


-Үүнийг Монголбанкныажилтандоронсууцнызээлийндэмжлэголгохжурмаар зохицуулдаг. Олон жил ажилласан ажилтнаас гадна ажлын гүйцэтгэлийн үр дүн, бүтээмжээс нь хамаарч залуу ажилтнууд маань ч гэсэн орон байртай болох боломж нээгдсэн. Орон сууцны зээлийн дэмжлэгийг Монголбанкны төв болон орон нутаг дахь салбарт ажиллаж байгаа, тодорхой шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангасан ажилтанд олгодог. Жилд дунджаар нийт ажилтнуудын 7 хүртэл хувьд орон сууцны зээлийн дэмжлэг үзүүлдэг. Энэ нь Монголбанкны хүний нөөцийн бодлогын хүрээнд боловсон хүчнийг аль болох тогтвор суурьшилтай, эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй, хариуцлагатай, бүтээлч ажиллуулах хөшүүрэг юм. Өнгөрсөн жилүүдэд орон сууцны зээлийн дэмжлэг нь Нийгмийн хөгжлийн сангийн нийт зардлын 5.8 хувийг 2012 онд,  18.9 хувийг 2013 онд 16.5 хувийг 2014 онд тус тус эзэлж байжээ.



-Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтыг хэн хянадаг вэ?


-Нийгмийн хөгжлийн сангаас дамжин ажилтнуудад олгож байгаа орон сууцны зээлийн дэмжлэгийг Монголбанкны төсвийн зөвлөл эхэлж хянаад дараа нь захирлуудын зөвлөл, сүүлийн шатанд УИХ-аас томилогдсон Хяналтын зөвлөл хянадаг. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Шилэн дансны тухай хуулиар ажилтнуудад олгож байгаа дэмжлэг тусламжууд нийтэд нээлттэй, ил тод болж байгаа. Шилэн дансны тухай хуулиар 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ бүр хэнд ч ил тод болсон учраас Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалтууд нууц зүйл биш. Мөн жил бүр олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллагаар Монголбанк санхүүгийн тайлангаа шалгуулан, баталгаажуулсан санхүүгийн тайлангаа УИХ-д танилцуулдаг. Монголбанкны цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод байлгадаг.



-Монголбанк нийт хэдэн ажилтан, албан хаагчтай вэ, тэдний боловсролын түвшин?


-Монголбанк 400 гаруй  ажилтантай. Ажилтнуудын 70 гаруй хувь нь эдийн засаг, банк санхүү, мэдээллийн технологи, эрх зүйч болон бусад салбарын мэргэжилтнүүд ажилладаг. Нийт ажилтнуудын 49 хувь нь Монголбанкинд тав, түүнээс дээш жил, 39 хувь нь Монголбанкинд 10, түүнээс дээш жил ажилласан туршлагатай. Боловсролын зэргээр нь ангилж үзвэл ажилтнуудын 80 гаруй хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Жилд дунджаар 10 орчим ажилтан гадаад, дотоодын байгууллагын тэтгэлгээр өндөр хөгжилтэй оронд бакалаврын дараах сургалтанд хамрагдаж, боловсролын зэрэг хамгаалж амжилттай төгсдөг. Мөн ажилтнуудын маань 70 гаруй хувь нь англи, орос, хятад, япон, солонгос, турк зэрэг гадаад хэлийг эзэмшсэн. Ажиллагсдын ажилласан байдал, ажлын туршлагыг авч үзвэл ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл хосолсон. Мэдээж залуу, чадварлаг ажилтнууд зонхилох хувийг эзлэж байна. Монголбанк бол улс төрийн байгууллага биш, мэргэжлийн байгууллага. Тийм ч учраас бидэнд ажилтнуудын мэргэжил, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, тогтвор, суурьшилтай ажиллуулах асуудал чухал байдаг юм.



-Ямар шалгуур үзүүлэлт, болзол нөхцөлтэйгээр ажилтанд орон байрны дэмжлэг үзүүлдэг вэ?


-Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны зээлийн дэмжлэгийг жилд нийт ажилтнуудын 7 хүртэл хувьд олгож байна. Монголбанкны ажилтанд уг орон сууцны зээлийн дэмжлэгийг олгохдоо дараах зарчим, шалгуурыг баримталдаг. Ажилтны ажилласан хугацааны ажлын үр дүн, ёс зүй, үнэнч шударга, шуурхай ажиллах чадвар, идэвхи санаачилга, мэргэжлийн бэлтгэл, мэргэшсэн байдал, дадлага туршлага, Монголбанкинд ажилласан нийт жилийг харгалзана. Энэхүү зээлийн дэмжлэг авсан ажилтнуудтай “Монголбанкны ажилтанд орон сууцны зээлийн дэмжлэг олгох гэрээ” байгуулж Монголбанкинд 180 (нэг зуун наян) сараас доошгүй  буюу 15 жилийн хугацаанд үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах, захиргааны болон ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд орон сууцны зээлийн дэмжлэгийг журмын дагуу тооцож буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг болно. Монголбанкны ажилтны орон сууцны асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг хангах, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор уг орон сууцны зээлийн дэмжлэгийг дээр дурдсан зарчим, шалгуур үзүүлэлтийн дагуу олгодог болно.



-Танай байгууллага дээр шилэн дансны хууль хэр хэрэгжиж байна вэ?


-Төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсөв төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээ хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт гэх мэтээр гүйлгээ бүрийг Монголбанкныхаа цахим хуудсаар мэдээлж байна. Санхүүгийн үйл ажиллагаа ил тод байх нь ач холбогдлын хувьд маш чухал. Иргэн бүрт бүх мэдээлэл нээлттэй болсон.



Ж.Нямсүрэн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg abgai:
teneg abgai uls tyr hiij tenegrehee boli. chi ch gesen idej uusan hunii neg uchraas ulairch bgaa bizdee
2015-03-14
монгол банкны ахмад ажилтан:
өнөөгийн монгол банкны удирдлагууд өөрсдөө өөрсөддөө зориулж журам гээ ч юм гаргачихаад түүнийхээ хүрээнд улсын банк монгол банкинд 30-40 жил ажиллаад тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа манай хүн биш гээд л ... улсын төсөвт орох ашгийн үлэмж хэсгийг нийгмийн хөгжлийн сан гэж үлдээж аваад түүгээрээ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд 4-8 хан жил банкинд ажилласан эрхэмүүд найралж байгаа чинь шудрага явдал хэрхэвч бишээ .
2015-03-10
mmmmmm:
монголбанкны зарим газрын дарга нар нь яг мэргэжлийн биш байсан шүү. сайт дахь мэдээллээс нь үзээрэй
2015-03-08
эрдэнэтуяа битгий худлаа ярь:
монгол улс банкны чиглэлийн чадвартай боловсон хүчнээр хэзээ ч дутахгүй. над чадвартай гэж өмөөрөөд байгаа ажилтнууд нь дандаа намын шахааны хүмүүс байдаг биз дээ. намын шахааны хүмүүс ямар боловсролтой байдгийг монголын ард түмэн мэднэ. над чинь зугээр идэх арга л байхгүй уу. монгол банкны ажилтнууд тийм чадвартай бол өнөөдөр валютын ханш гэхээс авахуулаад юу юу болоод байна. энэ бүхэнд монгол банк буруутай гэсэн биз дээ
2015-03-08
хашир:
уянгад санаа зовж байна. шунал гэдэг өвчнөөр өвдсөн этгээдүүд юу ч хийж мэдэх юм. их мөнгөний ард өшөө хонзон явж л байгаа. энэ уянгийг ард түмэн хамгаалж байгаасай
2015-03-07
зочин:
тэмүүжин сайд улсад ажилладаг хүмүүс байрны дэмжлэг төрөөс авч болохгүй гэчихээд өөрийн нууц амраг, бөгс долоогчид болох 20 гаруй хүнд 1 жилийн дотор үнэгүй байр олгочихсон. энэ чинь арвин явдал уу. ер нь ардчилсан намынхан дандаа худалч хулгайч нарууд байх юм даа.
2015-03-07
авилга л гсн үг:
авилга гзр авчээ... а.т.г нь ийм гар доорх авилгаа нэг доор нь бөөнөөр нь олох боломжтой биш үү...
2015-03-07
авилга л гсн үг:
авилга гзр авчээ... а.т.г нь ийм гар доорх авилгаа нэг доор нь бөөнөөр нь олох боломжтой биш үү...
2015-03-07
shahaa:
mongolbanknii zahirluud gej danda shahaani humuus bna, yu hiisen gej 100 100n sayar avdag yumbe, ter e. batshugar, javkhlan ged danda huda nohduud uls toriin shahaanuud bna, s.bold gej hudaldaa hugjliin banknii zahiral bsn hunii shahaanii batsan bna, iim turshlagagui, sanhuugiin zohih bolovsrolgui hulhi surguuli tugssun humuusiig zoljargal avch ajilluulj bga yum, uuruu ch tiim sain sanhuuch hun bish shude bolovsrolgui ulsad lam galzuurna gedeg l bolj bga, jinhene songodog utgara bol ed nar chadaltai gazriin ahlah hiihees oor medleg bolovsrolgui hmuus, odoo tuv banknii bodlogo bariad suuj baidag, humuus ni yamar hulhi bna ulsiin amdral tuunees tsaash garahgue, darga bolno gej tenegtej yavhas jinhene utgar ooriigoo bolovruulj jinhene delhiin turshlaga ezemshih heregtei.
2015-03-07
bolor:
unegui bair avchaad ahiad 140-180 say tugrug nemj avsan gazriin zahirluud bolon zuvluhuudiin talaar chamd heleh ug bhgui bailgui, ajilchdad olgoson oron suutsnii mungu n ter 50-s doosh duntei n gesen. bossuud n unegui bair avna deerees n 100 100 sayar n mungu avna ain?
2015-03-07
bolor:
unegui bair avchaad ahiad 140-180 say tugrug nemj avsan gazriin zahirluud bolon zuvluhuudiin talaar chamd heleh ug bhgui bailgui, ajilchdad olgoson oron suutsnii mungu n ter 50-s doosh duntei n gesen. bossuud n unegui bair avna deerees n 100 100 sayar n mungu avna ain?
2015-03-07
bolor:
unegui bair avchaad ahiad 140-180 say tugrug nemj avsan gazriin zahirluud bolon zuvluhuudiin talaar chamd heleh ug bhgui bailgui, ajilchdad olgoson oron suutsnii mungu n ter 50-s doosh duntei n gesen. bossuud n unegui bair avna deerees n 100 100 sayar n mungu avna ain?
2015-03-07
bolor:
unegui bair avchaad ahiad 140-180 say tugrug nemj avsan gazriin zahirluud bolon zuvluhuudiin talaar chamd heleh ug bhgui bailgui, ajilchdad olgoson oron suutsnii mungu n ter 50-s doosh duntei n gesen. bossuud n unegui bair avna deerees n 100 100 sayar n mungu avna ain?
2015-03-07
bold:
unegui bair avchaad ahiad 140-180 say tugrug nemj avsan gazriin zahirluud bolon zuvluhuudiin talaar chamd heleh ug bhgui bailgui, ajilchdad olgoson oron suutsnii mungu n ter 50-s doosh duntei n gesen. bossuud n unegui bair avna deerees n 100 100 sayar n mungu avna ain?
2015-03-07
bold:
unegui bair avchaad ahiad 140-180 say tugrug nemj avsan gazriin zahirluud bolon zuvluhuudiin talaar chamd heleh ug bhgui bailgui, ajilchdad olgoson oron suutsnii mungu n ter 50-s doosh duntei n gesen. bossuud n unegui bair avna deerees n 100 100 sayar n mungu avna ain?
2015-03-07
bold:
unegui bair avchaad ahiad 140-180 say tugrug nemj avsan gazriin zahirluud bolon zuvluhuudiin talaar chamd heleh ug bhgui bailgui, ajilchdad olgoson oron suutsnii mungu n ter 50-s doosh duntei n gesen. bossuud n unegui bair avna deerees n 100 100 sayar n mungu avna ain?
2015-03-07
araich dee:
sariin say tugrugtei tsalintai hun gevel 15-18 jiliin tsalintai tentseh hemjeenii mungiig neg hund zugeer l tuslamj geed ter tuslaa ulsiin tusuvuus hamaaraltai turiin baiguullaga ugchuj bolohgui bizdee.... zeel butsaltgui tuslamj gedegiig ymarch teneg hun yalgaj chadna
2015-03-07
mongol setgel:
chi muu yu yaraad bn orhiin emneleg 1 jilin 30 saya tosowtei mongolin 12 hun tejeej bn bid nar yaaj aimdraj bn 1 hun jilt 6saya togrogin tsailan awj bn oor uuch baibgui tar nar tawraj baiga yu bish uu p erdenetuya tawraj baiga ym 180saya ..
2015-03-07
иргэн:
энэ одоо хаанаас гарч ирсэн хуцдаг авгай вэ. бүх мөнгийг буцааж төлүүл
2015-03-06
юу бичээд бнаа:
монгол банк бол төсвийн байгууллага биш ........ үнэн үүүүүүү
2015-03-06
urgent:
elbegdorj pizza naad has shoring hiigech
2015-03-06
kkкк:
тэр сангийнхаа херенгийг хаанаас бурдуулдэг юм бол драга нар нь хэд хэдэн байр аванс байгаадаа
2015-03-06
болд:
миний мэдэхийн мб наас 1о хороололд 1 байр, 11-р хороололд 1 байр авсан хүн одоо мб нд байжил байна.
2015-03-06
ёстой хуцваа чи:
чамайг хараад,чиний худал чалчихыг сонсоод ой гутаж бөөлжис цутгав,ёстой хуцваа чи,аягүй бол өөрөө орон сууцны дэмжлэг нэрээр хэдэн зуун саяыг ичихгүй авчихсан байгаа даа?
2015-03-06
монгол банкинд:
лаг өндөр боловсролтой лаг олон хэлтэй лаг өндөр орлоготой лаг өндөр цалинтай лаг өндөр хангамж эдэлдэг лаг өндөр эрх мэдэлтэй лаг лаг залуучууд лаг арчаагүй лаг муу амьдраад төрөөс байрны мөнгө гуйгаад царай алдаж амьдардийн биз дээ.
2015-03-06
зочин:
дандаа их хурлийн гишүүдийн нэрс бна
2015-03-06
иргэн:
монгол банк төсвөөс нэг төгрөг авдаггүй харин хэрэгтэй мөнгөө дуртай үед нь хэвлээд авчдаг. дарга нарт мөнгөний хэрэгцээ гарвал хэвлээд өгчинө. үүнд ямар ч хяналт байхгүй.
2015-03-06
монгол:
энэ арай дэндэж байнаа. зарим нь төрийн ажилд 2-гүй сэтгэлээр насаараа зүтгээд чадаагүй байрыг дэмжлэгээр авч байдаг. өөрсдөөр нь төлүүлэр хэрэгтэй.
2015-03-06
алнаааа:
180 сая төгрөгийн дэмжлэг гэж юу солиороод байнаа энэ чинь төрийн байгууллага биз дээ 1 ажилтан нь жилд 180 сая иддэг юм бол өмхий золжаргал 180 тэрбумыг идэж байгаа юм бна даа чиний ах хутгалуулж алуулсан чамайг бас араас чинь хутга шаана даа хулгайчаа
2015-03-06
zocin:
ene awgai yarij baigaani oron garan,iim l tenegyydiig ulsad bankind azilluulaad hecyydej dee,ucnuun olon zaluus baigaa,ene tenegeer dyta gejdee,bolimoor um,neg dargiin awgai l biz,teneg cz gesen azillaad l baindaa,zarimni olon saj tygreg yagaad awsan geheer oor um yariad ergyy be
2015-03-06
тэнэг хуухэн:
монголоос аваагуй юм байна, монгол банкныхан дампуурсан гэх банканд барьцаанд байсан хаусыг маш хямтхан авсан одоо тэндээ амьдардаг гэж хумуус ярьж байналээ унэн байналээ
2015-03-06
teneg :
ee teneg mine
2015-03-06
шулуулагч:
үндсэн үүргээ биелүүлж чадаагүй байж үхсний чинь сайн ажиллсан гэж . та нарын ард түмнийхээ өмнө хүлээсэн ганц үүрэг чинь мөнгөний тогтвортой бодлого шүү дээ. одоо доллор 2000 хүрлээ. үүний чинь горыг улс орон ард түмэн бүхэлдээ амсаж байна. тэхэд та нар сайн ажиллсан гээд хэдэн тэрбумаар нь хувааж идэж байх юм. банкныхан гэж дээр үеэсээ үе дамжсан сул цалин авдаг их зантай хачин юмнууд байдаг яг хэвээрээ шүү.
2015-03-06
иргэн:
ниймгмийн хөгжлийн сангийн хөрөнгийг ямар эх үүсвэрээс хаанаас бүрдүүлдэг вэ ,ажилтнудын цалингаас тодорхой хэмжээгээр суутгаад бүрдүүлдэг гэвэл ийм их хөрөнгө цугларах уу, төсвөөс бүрдүүлдэг ээ гэдгээ л шууд хэлчихгүй бөөрөнхийлөөд тэнэг хүн хуурч байгаа юм шиг улсын банкны ерөнхий хороо энээ тэрээ гээд худлаа юм яриад байхын
2015-03-06
зочин :
үүнийг сайн шалгуулах хэрэгтэй, ямар нь төрд насаараа ажиллаад гэр ч үгүй байхад ямар нь ингэж 180 000 сая төгрөгний тэтгэмж авдаг байнаа. хаана байна тэр ариун явдал чинь
2015-03-06
zochin:
yaaj ch tailbarlaad nemergui dee.shunal ihedvel gedeg l bolchihloo shuu dee.
2015-03-06
zochin:
yu yariad bnaa oilgosongui ajilmyuuddaa nh hemjeenii uramshuulal olgovhihood tuuniigee tailbarlaad baigaa yum uu
2015-03-06
дорлиг:
зээл олгосон гээгүй буцалтгүй тусламж олгосныг бичсэн байсан шүү эрдэнэтуяа гуай. төрийн албан хаагчдаас дутуугүй хангамж олгоно гэсэн хуулийн заалт байгаа болохоос илүү хангамж эдлүүлж болно гэсэн заалт байхгүй болохоор золжаргал нар хууль зөрчсөн байна
2015-03-06
зочин:
төсвөөр санхүүждэггүй төрийн албан хаачид гэхээр юу болж таарах уу
2015-03-06
зочин:
тэр мөнгө чинь татвар төлөгчийн мөнгө монголбанк төсвөөс мөнгө аваггүй юм хаанаас санхүүгийн үүсвэр олж цалинжаг бх вэ
2015-03-06
шударгамаа:
монгол банкинд 30 гаруй жил ажиллаж 1980-аад оны эхээр тэтгэвэрт гарсан хөгшин эх маань өнгөрсөн онд нас барахад 120 мянган төгрөг л өгч байсан. хуримын генерал чимид-юндэн 90 сая төг тусламжаар авчээ.банкинд ямар гавьяат үйлс бүтээв гэдгийг асуумаар байна. өдөр шөнө шиг байна даа.шударга байл даа. миний дүү төсвийн ажилтан орон сууцны зээлд хамрагдаж хэдэн арван сая төгрөг урьдчилгаа болгон төлсөн. банк 20 жилд авах өөрийн ашгаа шууд гаргуулаад авчихлаа гэсэн. бодвол тэр мөнгө л байх даа.төсвийн нэгэн сувилагчийн хармаанаас хотойхооргүй баян генералын хармаанд оржээ.шударга байя л даа
2015-03-06
zochin:
нэг ч гэсэн төрийн байгууллага төрд үнэнч зүтгэж байгаа ажилтнуудын хөдөлмөрийг үнэлж, орон сууц авахад нь дэмжиж байгаа нь сайшаалтай байна гэж хэлье. атаархагчид боож үхлээ юу? тамын тогооны үлгэрээ гэж
2015-03-06
zochin :
yostoi bult naaj bnaa .. chimedyunden guai odo tegeed mongol banknii ajltan bolj bna uuu buu demiir
2015-03-06
mongol:
ene avgai odoo hudlaa *aaaaahaaaaa boliooooooo. mongol bankind ajild orohiin tuld ene avgaid avilga ugdug gej sonsson, atg ee ajlaa hiij eniig shalgaachee
2015-03-06
mongol:
ene avgai odoo hudlaa *aaaaahaaaaa boliooooooo. mongol bankind ajild orohiin tuld ene avgaid avilga ugdug gej sonsson, atg ee ajlaa hiij eniig shalgaachee
2015-03-06
mongol:
ene avgai odoo hudlaa *aaaaahaaaaa boliooooooo. mongol bankind ajild orohiin tuld ene avgaid avilga ugdug gej sonsson, atg ee ajlaa hiij eniig shalgaachee
2015-03-06
mongol:
ene avgai odoo hudlaa *aaaaahaaaaa boliooooooo. mongol bankind ajild orohiin tuld ene avgaid avilga ugdug gej sonsson, atg ee ajlaa hiij eniig shalgaachee
2015-03-06
иргэн:
монгол банк төсвөөс нэг ч төгрөг авдаггүй гэжээ. ер нь ямар эх үүсвэрээс санхүүждэг гэсэн үг вэ?
2015-03-06