Хүчирхийлэлд өртөгсдөд гар утсаа хандивлахыг уриаллаа

img

Хууль зүйн яам жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамагаалах өдрийг угтан "Аюулгүй гар утас" аяныг зохион байгуулж эхэллээ. Аяныг Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ зохион байгуулж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр, Гэгээ уран бүтээлийн нэгдэл дэмжин хамтран оролцож байна. Уг аяны гол зорилго бол Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд ,Түр хамгаалах байранд байрлаж байгаа хохирогчдод туслах аж.

ө

Аяны хүрээнд иргэдээс сайн дурын үндсэн дээр хандивласан гар утсыг Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-ын ажилчид  цуглуулж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, асуудал хариуцсан алба хаагчид хүчирхийлэлд өртсөн иргэдэд тэдгээр гар утсыг түгээх ажлыг зохион байгуулах юм байна.

“Аюулгүй гар утас” аяныг өрнүүлэх үндэслэл нь хүчирхийлэлд өртсөн иргэдээс авсан судалгаа гэнэ.

а

Хүчирхийлэгч этгээд хамгийн түрүүнд гар утас болон холбоо барих хэрэгслийг устгадаг болох нь тогтоогддог байна. Ингэснээр тухайн хүчирхийлэлд өртөж байгаа хүн эмнэлгийн, цагдаагийн болон бусад тусламжийг авах хугацаа оройтоход нөлөөлдөг байна. Иймээс дахин эрсдэлд орохоос сэргийлж хүчирхийлэлд өртөж Түр хамгаалах байранд байрлаж байгаа болон цагдаагийн тусламж авсан, дүүрэг хорооны нийгмийн ажилтнуудын дэмжлэг авч байгаа иргэдэд олон нийтээс хандивласан гар утсыг дугаарын хамт өгөхийг зорьж байгаа ажэ..

Ингэхийн тулд 1 сарын хугацаатай аян өрнүүлж энэ хугацаанд Хууль зүйн Үндэсний хүрээлэн болон бусад зарлагдсан цэгүүдэд байршиж байх Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ-ын ажилтнуудад иргэн та гар утсаа  хандивлахыг уриалж байна. Аяны талаар тв шторк цацалтанд өгөх,Үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллах зэрэг арга хэмжээг авах юм. Улмаар иргэдийн хандивын гар утсыг хүлээн авах цэгүүдийг гуравдугаар сарын 09-ний өдөр орон даяар зарлах юм.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
юу гэгч дэмий зүйл гараад ирвээ хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай би өөрөө авсан эд юу гэж хүнд зүгээр өгөх юм бэ аан
2015-03-08
nokia:
baridag baridaggui jaahan huuchindu ntr utasnuud baijl baidag avaachij uguh yumsan ter unetei uhaalag utas bol amjihgui baihoo
2015-03-06
иргэн:
гар утасны цэнэглэгч өгч бодох уу
2015-03-06