Ж.Амарсанаа Хуримын ордныг хувьчлахыг эсэргүүцэв
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар өмч хувьчлалын асуудал орж ирсэн бөгөөд Хуримын ордонг хувьчлах асуудал багтсан юм. Тэгвэл уг асуудлаар Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа Хуримын ордонг хувьчлахын эсрэг саналтай байгаагаа өөрийн фейсбүүк цахим хуудсаараа мэдэгджээ.
Й
Тодруулбал, “НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал дээр хувьчлалын асуудал орж ирсэн. Миний хувьд хуримын ордон, зарим эмнэлэгүүдийг хувьчлахын эсрэг санал өгсөн. Эсэргүүцэх хэд хэдэн шалтгаан байгаа юм.
Ы
1. Хувьчилж аваад зориулалтыг нь өөрчилвөл яах болж байна. 2. Нураагаад оффисийн байр барьчихвал яах вэ? 3. Зориулалтаар нь ашиглана гэчихээд гуравдагч этгээдэд зарчихвал яах вэ? 4. Зориулалтаар нь ашигласан ч гэсэн хашаан дотор нь ямар нэг барилга баривал яах вэ?
й
Энэ хуримын ордон чинь олон үеийн залуусын насан туршийн дурсамж дүүрэн соёлын өв шүү дээ. Миний хувьд нийслэлд Гандан, Хуримын ордон хоёр байгаагаараа байвал зүгээр гэж боддог. Паркаа хувьчлаад юу боллоо” хэмээн бичжээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ