ХАА-н талаар баримтлах бодлогыг хэлэлцлээ

img

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Ажлын хэсэг 34 гишүүнээс бүрддэг бөгөөд ахлагчаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд ажилласан байна.

s

Хэлэлцүүлэгт ХХААЯ-ны холбогдох газрын мэргэжилтнүүднээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын татварын улсын байцаагч Д.Мөнхтуул, төрийн бус байгууллагаас Гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр, Махны холбооны дэд ерөнхийлөгч н.Төмөрбаатар, Тариаланчдын холбооны тэргүүний Ч.Пэрэнлэй болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын салбар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар оролцсон аж.

as

Энэ үеэр бодлогын баримт бичигт өөрчлөх болон цаг үеийнхээ шаардлагаар нэмж тусгах хэд хэдэн саналтайгаа танилцуулсан бөгөөд энэхүү төслийг 2-3 хэлэлцүүлсэний дараа Засгийн газарт өргөн барих юм байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ