Жулианна Мурт үнэт эдлэл бэлэглэжээ

img

Энэ жил “Still Alice” киногоороо “Оскар”-ын шилдэг эмэгтэй дүрийн шагналын эзэн болсон жүжигчин Жулианна Мурт нөхөр нь хагас сая ам.долларын үнэтэй үнэт эдлэл бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

ө

Барт Фриюндлич эхнэрээ “Оскар”-ын эзэн болсны дараахан дээрх үнэт эдлэлийг Италиас худалдан авсан байна. Тэрбээр твиттертээ “Хонгор минь чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ миний сэтгэлийн бэлэг юм шүү” гэж жиргэжээ. Жүжигчин бүсгүй нөхрийнхөө өгсөн хүзүүний зүүлт болон бөгжийнхөө зургийг инстаграмдаа байрлуулаад “Оскар”-ын эзэн болсноос илүү баярлаж байна” гэж бичжээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ