Лупита Нионго даашинзаа зарна

img

Жүжигчин Лупита Нионго энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоор өмссөн 6000  ширхэг цагаан сувдаар чимэглэсэн даашинзаа дуудлага худалдаагаар зарахаар болжээ. “Оскар”-ын дараа жүжигчин бүсгүй буудлынхаа өрөөнөөс даашинзаа алдсан билээ. Цагдаа нар өнгөрсөн амралтын өдөр даашинзыг олж, хэрэгтнүүдийг баривчилсан юм. Тэгвэл Лупита нэлээн шуугиан дэгдээсэн энэхүү даашинзаа зарж, дуудлага худалдаанаас олсон мөнгөө хүүхдийн байгууллагад хандивлахаар болжээ. Даашинз 1500 мянган ам.долларын үнэтэй.

ы

Тэрбээр “AFP” агентлагт “Алга болж, намайг нэг хэсэг хугацаанд бухимдуулаад амжсан энэ даашинзаа зарахаар боллоо. Хүмүүс намайг нэр хүндээ өсгөхийн тулд хулгайчид захиалга өгсөн хэмээн хардаж буй. Би энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй” гэж ярьжээ.

ы

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ