Фергюсон хотноо дахин үймээн дэгдэв

img

Өнгөрсөн оны наймдугаар сард Фергюсон хотын цагдаагийн офицер Даррен Уилсон 18 настай өнгөт арьст Майкл Браун хүүг зургаан удаа буудаж, улмаар аминд нь хүрсэн билээ. Энэхүү үйл явдлын дараа АНУ-ын 80 гаруй хот, мужид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газар болон Ерөнхийлөгчөө өнгөт арьст иргэдээ хамгаалахыг хүсч, хүүгийн аминд хүрсэн цагдааг хуулийн дагуу шийтгэхийг шаардсан юм. Өнгөрсөн баасан гаригт Даррен Уилсоныг аргагүй эрхэнд галт зэвсэг ашигласан, хэрэг үүсгэх үндэслэл байхгүй гэж Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

1

Энэхүү шийдвэрийн дараа хүүгийн гэр бүл болон дэмжигчид дахин цугларч, Фергюсон хотын захиргааны байрны өмнө суулт зарласан байна. Брауны аав Бобби Браун  “Бурхан гэж байдаг юм уу. Хүү минь бусдын гарт амиа алдсан. Гэтэл хүүг минь өөрийн хүсэлтээр амиа алдсан мэт шүүх болон яамнаас үзлээ. Насанд хүрээгүй хүүхдийн аминд хүрч, олон өнгөт арьстай хүнийг айдаст автуулсан Даррен Уилсон эрх чөлөөтэй боллоо. Үнэхээр харамсалтай байна” гэж “www.csmonitor.com” сайтад ярьжээ.

Цагдаагийнхныг жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг Ерөнхийлөгч Барак Обама тушаасан байна. Тэрбээр “Би эцэг хүн. Тиймээс та бүхний зовлонг ойлгож байна. Үнэнийг хэлэхэд Фергюсон хотноо дахин жагсаал цуглаан болоосой гэж хүсэхгүй байна” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
medeej hunii ami shig unetei zuil,ter dundaa eh etcegiin zovlong oilgoj baina.gehdee huuhdee yunaas ch emeedeggui het hoorliin baidaltai yu ch hiihees butcahgui humuujuldeg n ongot arstai humuusiin buruu n orshdog.tednii ene humuujilgui baidlaas oor gemgui humuus ortdog n nuutc bish shuudee. hen ch ylgagui huuhduudee humuujuulj hun baihiin utgiig tolgoind n suulgaj gemeene ene erhem unet zuil bolnoshuu.
2015-03-08
шударга:
энэ хорвоод хамгийн шударга шүүх бол амийг амиар цусыг цусаар хариулах явдал юм,эргэлзэлгүй новшийн цагдааг,шүүгчийг нам буудах хэрэгтэй,эсвэл гэр орныг нь судалж байгаад өөрийнх нь үр хүүхдүүдээс нэгийг нь хутгалж албал энэ л шударга өшөө авалт шударга шүүх болно,
2015-03-08