Харрисон Форд ухаангүй байна

img

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Форд өнгөрсөн баасан гаригт нэг хөдөлгүүрт онгоц жолоодож явахдаа осолдож, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэгвэл 72 настай жүжигчний биеийн байдал хүнд байгаа гэж түүний эмч Санжау Курана хэвлэлийнхэнд мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Жүжигчний биеийн байдал тааруу байна. Осолдох үедээ тархиндаа гэмтэл авч, хэд хэдэн газраа оёо тавиулсан. Мөн унах үедээ зүүн гарынхаа ясыг цуулсан. Өнөөдрийг хүртэл ухаангүй байна. Гэр бүл, найз нөхөд болон фэнүүд нь их санаа зовж байгаа. Бид түүнийг хурдан эмнэлгээс гараасай хэмээн итгэж сууна” гэж хэлжээ.

1

Жүжигчин Лос Анжелес хотын төв эмнэлэгт хэвтэн, эмчүүлж байна. Форд 1980 оноос онгоц жолоодсон туршлагатай нисгэгч гэнэ. Тэрбээр 2008 оны нэгдүгээр сард Австралид нэг хөдөлгүүрт онгоцтойгоо мод мөргөж, 24 хоног эмнэлэгт хэвтэж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дэлгэрцэцэгт:
дэлгэрцэцэг гэдэг энэ бүсгүй ер нь хаана англи хэл сурсан юм болоо? их алдаатай буруу орчуулдаг юм. сайтын чинь нэр хүнд бичсэн өгүүлбэр болгонд чинь явж байгаа гэдгийг үргэлж санаж бай. дахиад англи хэлний курст суу.
2015-03-09
ongots:
ongotsiig harhad gaigui gemtsen bha in naluu gradusaar unsan bna
2015-03-08
zochin:
hun durtai ymandaa uhehees ch aidaggui n ene ymuudaa.sain jujigchin hurdan edgeeseidee.
2015-03-08
зочин:
худлаа мэдээлэл байна. амь насанд нь заналхийлсэн гэмтэл байхгүй гэсээн дэлгэрцэцэгээ
2015-03-08