Манай тамирчид хүрлийн төлөө өрсөлдөнө
ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцсон Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд өрсөлдсөн манай баг хүрэл медалийн төлөө АНУ-ын багтай барилдахаар шалгараад байна. Манай эмэгтэй баг тамирчид ОХУ-ын багт ялагдсан ч Швед(5:3), Украин(6:2)-ий багийг ялж хэсгийнхээ дэд байраар шалгарсан.
1
Энэхүү тэмцээний аваргын төлөө ОХУ болон Японы баг тамирчид өрсөлдөхөөр болсон байна. Харин тавдугаар байрын төлөө барилдаан Украин, Азербайжаны баг өрсөлдөх бол долдугаар байрын төлөө Швед, Польшийн эмэгтэйчүүд өрсөлдөхөөр болжээ.
1
Б.Чингүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ