Кейт Мосс гэрэл зурагчинтай шөргөөцөлдөв
Загвар өмсөгч Кейт Мосс өчигдөр Парисын загварын долоо хоногийн дараа зохион байгуулагдсан үдэшлэгт оролцох үедээ өөрийнх нь зургийг авсан “Yellow Paris” сонины гэрэл зурагчинг хэл амаар доромжилж, хүрмийг нь урсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр үдэшлэгт оролцох үедээ их хэмжээний архи ууж, өөрийгөө хянаж чадахааргүй болсон байжээ. Түүнийг клубээс гарч ирэх үед зурагчин “Наашаа хараарай” хэмээн хэлээд зургийг нь авчээ. Мосс зурагчинг ийнхүү хэлсний дараа ихэд уурлаж, камерийг нь булаан авах гэж тэмцэлдээд “Муусайн зурагчид. Би тайван амьдармаар байна. Тайван орхи. Зайлцгаа. Дахиад зургийг минь авбал нэр хүндэд минь халдсан хэргээр шүүхэд өгөх болно шүү” хэмээн хашгирчээ.
1
Харин гэрэл зурагчин ажлаа хийж байхад нь халдаж, хэл амаар доромжлохоос гадна эд зүйлсийг гэмтээсэн учир Моссоос нөхөн төлбөр шаардсан байна. Хариуд нь Мосс, зурагчинд нэг ч доллар өгөхгүй гэдгээ твиттертээ бичжээ. Загвар өмсөгч бүсгүй “Чадах юм бол мөнгө аваарай. Харин чи надад мөнгө өгөх болно” гэж жиргэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ