Ким үснийхээ өнгийг дахин өөрчлөв

img

Реалити шоуны од Ким Кардашин өнгөрсөн баасан гаригт Парисын долоо хоногт оролцохоор тус хотод ирэх үедээ үснийхээ өнгийг өөрчилж, алтан шаргал болгосон байсан юм. Тэрбээр өчигдөр нөхөр Кейни Уэстийн хамтаар Парисын “Hi” гэх салонаар үйчлүүлсэн байна. Тэрбээр үснийхээ өнгийг долоо хоногийн дотор хоёр удаа өөрчилж, саарал болгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Тэрбээр твиттертээ “Кейнид миний өмнөх үсний өнгө таалагдаагүй гэсэн. Үнэндээ шар өнгө надад таалагдаж байсан юм. Гэхдээ нөхрийнхөө үгийг дагахаар шийдлээ. Миний үсний өнгө таалагдаж байна уу. Үсээ шараас саарал болгочихлоо. Кейнид их таалагдаж байгаа” гэж жиргэжээ. Мөн Кейни Уэст “Кимийн арьсны өнгөтэй шар өнгө хоршихгүй байсан юм. Хонгор минь одоо сайхан харагдаж байна” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ