Немцовийн аллагын хоёр сэжигтэнг баривчилжээ

img

Улстөрч Борис Немцовын аминд хүрсэн байх магадлалтай хоёр этгээдийг  Москвагийн цагдаа нар баривчилсан тухай “AFP” агентлаг  мэдээллээ. Оросын мөрдөн шалгах хорооны дарга Александр Бортников сэтгүүлчдэд “Немцовын аминд хүрсэн этгээдүүд Кавказ гаралтай. 25 настай Анзор Губашев, 37 настай Заур Дадаев нарыг баривчлаад байна. Эдгээр залуусыг баривчилсан шалтгааныг хэлэх боломжгүй байна. Мөрдөгчид Немцовын үхлийг захиалсан хэмээн үзэж байгаа. Захиалагчийг олох нь хэргийн зангилааг тайлах гол түлхүүр болно” гэж хэлжээ.

1

Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар гурван этгээдийг баривчилсан билээ. Тэд хэрэг гарах шөнө хэргийн газраас холгүй байсан нь тогтоогдсон юм. Бортников “Дээрх гурван залуугийн хоёр нь ял эдэлж байсан” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

humuun:
oros hyatad zadarbal bidend gai gamshig bolno
2015-03-09
mandakhbayar :
oros hyatad 2 zadarbal tiim ch sain yum bolohgui baihaa harin bid lshuudaitai uheriin ever shig tachignaad bailgui nam lam gej tuilshiralgui hun bur ami amia abaad yabj baihad lbolmoor
2015-03-08
kkkk:
oros, hyatad 2 zadarch baival mongold sain l biz de... kkkkk
2015-03-08
зочин:
энэ бол америйкийн захиалгаар хийсэн зүйл одоо дэлхий дээл хоёр том улс байна орос хятад энэ хоёрыг задалж үгүй хийх нь америкад ашигтай шүү дээ тийм учир монголыг барьцаалан энэ хоёртой тэмцэж байна шүү дээ үүнийг хэдсэн хүн ойлгосон байна
2015-03-08