Өнөөдөр болох зарим үйл явдал

img

-       Монгол Улсын нийт хүн амын 39.1 хувийг 15-35 насны сая гаруй залуучууд эзэлж байгаа бол Баянгол дүүргийн хүн амын 37.2 хувийг залуучууд эзэлж байна. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн төвийг байгуулж байна. Энэхүү төвийн нээлт 12:00 цагаас БГД-ийн 6 хорооны дэргэд болно. Утас: 99198043

-        Өнөөдөр Драмын эрдмийн театрт ИЗНН-ын 15 жилийн ойн баярын арга хэмжээ эхлэнэ. Арга хэмжээ 11:00-12:30 цагийн хооронд болно. Утас:99110685

-       Монгол Ньюсын хэвлэлийн танхимд өнөөдөр 11 цагт Боловсрол , соёл шинжлэх ухааны сайд Н. Гантөмөрөөс эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграцилж буй үр дүн муутай ажлаа зогсоож, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэвээр үлдээн, гаргасан шийдвэрээ эргэж харахыг Олон талт оролцооны байгууллагууд албан ёсоор шаардаж буй тухай мэдээлэл хийнэ.

-       Ц.Мөнхбаяр нарын уул уурхайн компаниас 67 сая төгрөг авсан гэх асуудлаар АУМ компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ тухай өнөөдөр 11 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

-       Өнөөдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд-7 давхарт 11 цагт "1000 сарнай-1000 ээжийн баяр" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ