Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх ёстой.
Өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс Монгол хэл бичгийн шалгалт авч байхаар болсон. Тэгвэл өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл дуусгавар болж байгаа аж.
ө
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Төгөлдөрөөс тодрууллаа.
-Монгол хэл бичгийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг ЭЕШ-ын бүртгэлээс тусд нь явуулж байгаа гэсэн үү?
-Энэ жилээс Монгол хэл бичгийн шалгалт босго оноотой болж, шалгалтыг хоёр удаа авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Тодруулбал, монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж болно. Дахин шалгалтад 400-аас дээш оноо авсан ч эхний шалгалтад хамрагдаагүй шалгуулагчид орох боломжгүй. ЭЕШ-даа бүртгүүлж төлбөрөө хийсэн ч шалгалтдаа тэнцээгүй буюу ЭЕШ-д орох эрхийн бичгээ аваагүй бол бид ЭЕШ өгөхөөр төлсөн мөнгийг буцаан олгоно.
ө
-Монгол хэл бичгийн бүртгэл тусдаа явагдаж байгаа. Бүртгэл өнөөдөр дуусч байгаа гэсэн үү?
-Тийм ээ. Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төгссөн шалгуулагчдын бүртгэл Улаанбаатар хотын цагаар хоёрдугаар сарын 9-ний 09:00 цагт эхэлж, ирэх гуравдугаар сарын 09-ний өдөр буюу өнөөдөр 18:00 цагт дуусна. Хугацаа цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй учраас хугацаандаа багтаж бүртгүүлэхийг анхааруулж байна. Харин энэ онд 12 дугаар анги төгсч байгаа шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгүүлэхгүй бөгөөд БҮТ-өөс бүх сурагчдын мэдээллийг баталгаажуулж бүртгэлийг хийнэ.
ө
-Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг яаж авах вэ?
-Энэ онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарийг БҮТ-ээс зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авна.
ө
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ