Хулгайч нар үйлдэл дээрээ баригджээ
Малын хулгайлж гаршсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод, нийслэлийн Налайх дүүргийн иргэн Г, Э, Г, Б нар энэ сарын 3-нд Төв аймгийн Сэргэлэн сумын II багийн иргэн Д.Даваацэрэнгийн үхрийг Зүлэгт хэмээх газар тууж аваачин нядалжээ.
а
Тус аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнуудыг очиход “Соната 5” маркийн автомашинтай нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хулгайлсан үхрээ нядалж байсан аж.
Тэдний хувьд уг хэрэг нь 12 дахь удаагийн давтан хэрэг аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ