Шинэ технологиор 30997 тонн хог устгажээ

img

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нь Морин даваа, Цагаан даваа, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгүүдийн авто пүүнүүдийг “Стандарчлал хэмжилзүйн үндэсний төв”-өөр баталгаажуулж, байнгын ажиллагаатай болгожээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гурван хогийн цэгт 30997 тонн хогийг ландфил технологиор дарж устгасан байна. Мөн авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Намьянжугийн гудамжинд 189, Сонгинохайрхан дүүргийн Таван шарын уулзвараас презерийн уулзвар хүртэл 153, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд ес, Хан-Уул дүүргийн 19-ын автобусны буудал орчимд  урсгал тусгаарлах 40 хайсыг шинээр нэмж тавьжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол уу солонгос уу:
монгол улсын ниислэл уу солонгос улсын ниислэл уу?юун намянжугиин гудамж вэ? юун ландфил гэдэг шинэ технологи вэ? хамаг хогоо газар булахыг шинэ технологи гэхуу?
2015-03-09