Жихади Жон ээжээсээ уучлалт гуйжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн Их Британийн иргэн Мухаммед Эмвази буюу Жихади Жоны аав Мухаммед Жасем “Europe 1” телевизэд ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Хүүгээ хэт даврагч, алуурчин болсонд итгэхгүй байна. Миний хүү их сайн хүү байсан. Өнгөрсөн долоо хоногт хүү минь ээжээсээ уучлалт гуйсан. Энэ тухайгаа өгүүлсэн видео бичлэгээ фэйсбүүктээ байршуулсан байсан. Энэ бичлэгийг үзээд л хүүгээ хэт даврагч болсныг мэдсэн. Сэтгэл минь их өвдсөн” гэж хэлжээ.

1

Британийн цагдаа нар Жихади Жоны гэрийг битүүмжлээд буй юм. Жасем “Цагдаа нар манай гэр бүлийг Мухаммед Эмвазитэй холбоотой байгаа гэж сэжиглэж байгаа” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shurha:
etseg ehiig ni al
2015-03-09
bbbb:
sadam huseinii talaar medeelel beldmel boloh uu ih zvil hiisen hvn shv de
2015-03-09