Тикрит хотыг тайван орхихыг сануулав
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эзэмшилд байгаа Тикрит хотыг эргүүлэн авахаар армийнхан тэмцэж буй. Хэт даврагчид өчигдөр Тикрит хотын төвд найман залуугийн аминд хүрч, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандаж өөрсдийг нь тайван орхихыг сануулсан байна. “Армийнхны ганцхан сум Тикрит хотын хилээр давсан тохиолдолд гэмгүй иргэд амиа алдах болно” гэж тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэт даврагчид амиа алдсан залуусыг хотын төвд хөлөөс нь дүүжлээд “Энэ бол бидний сануулга” гэж бичжээ. Эдгээр залуус Тикрит хотын замын цагдаа нар байжээ. Тус хотоос холгүй армийн 28 мянган цэрэг байршаад байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр ойрын болон дунд тусгалын гурван пуужин харвасан гэж Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгджээ. Тэрбээр “Тикрит хот руу явган цэрэг нэвтрэх хэтэрхий эрсдэлтэй байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ