Аргентины телевиз үзэгчдээ хуурсан уу
Аргентины“Urgente” телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр нисдэг таваг гарсан тухай “Huffington Post” мэдээллээ. Тус телевизийн барилгын гадна тал шилээр хийгдсэн тул гадаад орчин сайн харагддаг юм байна. Мэдээний үеэр гадаад орчинд харь гаригийн унаа гэгддэг нисдэг таваг үзэгдээд удалгүй алга болжээ. Нисдэг тавгийг сэтгүүлчид хараагүй бөгөөд нэгэн үзэгч твиттертээ “Дуртай нэвтрүүлэг минь гэнэтийн бэлэг барьсан уу. Эсвэл үнэхээр нисдэг таваг байсан уу” гэж жиргэжээ.
Харин зарим үзэгч нисдэг тавгийг “Urgente” телевизийн хүмүүсийг татах башир арга хэмээн буруутгасан байна. Тус телевизийн удирдлагууд дээрх нисдэг тавагтай ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдэж, “Нисдэг тавгийг харсан хүн олон байдаг. Манай үзэгчид азтай байлаа” гэж твиттертээ бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ