Немцовын аллагын сэжигтнүүдийг баривчлав
Москвагийн цагдаа нар улстөрч Борис Немцовын аминд хүрсэн байх магадлалтай 27-55 насны таван залууг саатуулсан билээ. Тэднийг өчигдөр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар тогтноогүй Ингушетээс баривчилсан юм.
Фото: Reuters

Цагдаа нар Борис Немцовын аллагатай холбогдуулан таван эрэгтэйг саатуулсан юм. Тэдний нэг Тамерлан Эскерханов. Тэрбээр хамгийн сүүлд цагдаагийнханд баригдсан билээ.
Фото:AP


Дараагийн сэжигтэн Заур Дадаев. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Анзор Губашевийн хамтаар баригдсан юм.
Фото: Reuters


Борис Немцов болон түүний найз охин Украины загвар өмсөгч Анна Дурицкая. Анна хэрэг гарсан өдөр Немцовтой хамт байсан бөгөөд хэргийн үеэр гэмт этгээдүүдийн царайг хараагүй хэмээн мэдүүлгийнхээ үеэр дурьджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Киев рүү буцсан юм.
Фото: Reuters

Хар маск болон хар хувцсаар жигдэрсэн тусгайгийн дайчид өчигдөр 19.00 цагийн үед Немцовын аминд хүрсэн байх магадлалтай этгээдүүдийг Москва хотноо авчирчээ.
Фото: EPA

Гэрчүүд “Тусгайгийн дайчид дунд эргэм насны таван эрэгтэйг баривчилж, тусгай өрөөнд оруулсан” гэж мэдээлжээ.
Фото:

Тамерлан Эскерханов тусгай өрөө рүү орж байна.
Фото: EPA

Тусгайгийнхан тэдний царайг хэвлэл мэдээллийн ажилчдаас нуугаагүй юм. Заур Дадаев болон тусгайгийнхан.
Фото: AP

Заур Дадаев 33 настай бөгөөд энэхүү хэрэгт оролцсоноо мэдүүлгийнхээ үеэр дурьджээ.
Фото: AP


Хамгийн эхэнд баригдсан Анзор Губашев.
Фото: EPA

Анзор Губашев, Заур Дадаев, Тамерлан Эскерханов нар хамтдаа.
Фото: EPA

Нэр болон гадаад төрх нь нууц хэвээр байгаа дөрөв дэх сэжигтэн. Харин тав дахь сэжигтний талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхөөс татгалзжээ.
Фото: EPA

Түүний царайг бичихийг оролдож буй Оросын “Орт” телевизийн зураглаач.
Фото: EPA

Немцовын хэрэгтэй холбоотой хүмүүсийг баривчилсны дараахан тэднийг байршуулж буй газрыг тойроод цагдаагийнхан хамгаалалтад гарчээ.
Фото:EPA

Хамгаалалтад гарч буй цагдаа нар.
Фото: EPA

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин. Тэрбээр парламентын гишүүдийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг албаны хүмүүст даалгажээ.
Фото: AP

Өнгөрсөн сарын 27-нд улстөрч Борис Немцов найз бүсгүйн хамтаар Москвагийн гүүрээр зугаалж байхдаа халдлагад өртөж амиа алдсан юм.
Фото: AP

Энэ сарын 3-нд Борис Немцовтой салах ёс гүйцэтгэв.
Фото: EPA

Немцовын амиа алдсан газраас холгүй түүний дэмжигчид цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлэв.
Фото: AP

Немцовын дэмжигч эмэгтэйн харуусал.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ