Британи охид зорьсон газраа очжээ

img

    Өнгөрсөн сарын сүүлээр 15-16 насны гурван Британи охин өөрсдийн хүсэлтээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элсэхээр хилийн дээс алхсан билээ. Тэд Лондонд болох найзынхаа хуриманд оролцоно хэмээн гэрээсээ гараад холбоо тасарсан юм. Охид Турк улсаар дамжиж Сири улсад хүрч, улмаар зорьсон газраа хүрсэн гэж Британийн тагнуулын албанаас мэдээллээ. Энэ сарын эхээр Жихади Жон болон охидыг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ.   Их Британийн Батлан хамгаалахын сайд “Кадиза Султана, Амира Абасе, Ветхамел нар зорьсон газраа очжээ. Тэд аюул учруулахаас нь өмнө баривчилж, ял асуух учиртай. Британийн өсвөр үед хэт даврагч болж, эх орон, гэр бүлээ заналхийлэх учиргүй” гэж “www.dailymail.co.uk” сайтад ярьжээ. Цагдаа нар охидын гэрийг битүүмжилж, гэрийнхэн болон найз нөхдөөс нь мэдүүлэг авч эхэлсэн байна. Кадиза Султана, Амира Абасе нар гэрээсээ явахаасаа өмнө фэйсбүүк, твиттер, инстаграмаа устгасан байжээ.     Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkk :
ta nuusiig l bodvol shashin soyliinhoo tuluu bosoj chadaj bna sh dee erguu garuudaa uls chini urund orood dampuurch gazar nutagtaigaa zaragdlaa sh dee maanaguudaaa kkkk
2015-03-10
huurhii :
..hun tejeevel tolgoi taslana..gj ene de :(
2015-03-10
kkkkkk:
sex bool boloj mongo hiih gej yvj bgaamaaa tend heregtsee mash ondor bna gej bsanshdee.
2015-03-09
kakak:
tsarai muutai umhii hanhalsan yumnuud uk-d ugaasaa borlogdohgui gedgee medeed yavj baihgui yu
2015-03-09
далд ор:
үхсэний британи охид. үхэж байсан цагаачид л байна.
2015-03-09