ССАЖЯ-ны барилгыг 5.9 тэрбумаас дуудна

img

Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд хуралдсан Засгийн газрын шийдвэрийн дагуу ССАЖЯ-ны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Дуудлага худалдааны эхний үнэ таван тэрбум 940 сая төгрөгөөс эхлэх аж.

өа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн Засгийн газрынхаа анхны хуралдааны шийдвэрээр тус яамны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гаргасан. Гэвч тус байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагынхан гаргаснаар хүүхдийн эмнэлгийг өөр барилгад байгуулахаар болжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хэдэн хятадуудын мөнгөөр нэг монгол худалдаж авна байх дөө
2015-03-09