Мартаар 220 согтуу жолоочийг журамлажээ

img

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр энэ сарын 07, 08-ны өдрүүдэд нийт дуудлага мэдээ мэдээлэл 638 хүлээн авснаас зам тээврийн ослын 484 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн осолд 9 хүүхэд бүтгэгдсэн байна. Тодруулбал, сургуулийн насны тав, сургуулийн өмнөх насны дөрөв хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Мөн 12 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад осол гаргасан байна.

Иймд Замын цагдаагийн албан хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 220 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sogtuugaar jiloodoh-sos:
sogtuugaar avtomashin joloodoh ni amia horloh dald helber boldog yum gene lee. sogtuugaar buu jolood.
2015-03-09
boogii:
odoo tekheer ylsad 220 say tugrugnii orlogo oroo biz dee
2015-03-09