Хүнд зэвсгээ гаргаж дуусгажээ

img


Украины армийнхан “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээний дагуу сөргөлдөөний бүсээс бүх хүнд даацын зэвсгээ эргүүлэн татсан тухай тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн Донецк улсад хяналтаа тогтоож “Бүгд Найрамдах улс” байгуулсан босогчдын тэргүүн Александр Захарченко “Бид гал зогсоох гэрээний дагуу бүх хүнд зэвсгээ татсан. Зэвсгээ татах үйл явцыг олны өмнө нээлттэй явуулсан. Тиймээс бидэнд эргэлзэх шаардлага байхгүй” гэж хэлжээ. “Өнгөрсөн долоо хоногт зүүн хязгаар харьцангүй тайван байсан ч амралтын хоёр өдөр салан тусгаарлагчид 52 удаа дайралт хийсэн” гэж Порошенко хэлжээ.


Германы Канцлер Ангила Меркел Минскийн гэрээ хэрэгжиж, гал аажмаар зогсч буйг хэвлэлийнхэнд мэдэгдэж ““Нормандын дөрвөл” ирэх сарын эхээр Берлинд уулзаж, гал зогсоох гэрээний хэрэгжилтийн асуудлаар хуралдахаар болсон” гэсэн байна.


НҮБ “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн сөргөлдөөний үеэр 5400 энгийн иргэн амиа алдаж, армийн 400 орчим цэрэг болон 250 орчим салан тусгаарлагчид амиа алдсан” гэж мэдэгджээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өвөрхангай:
за нэг амс хийлээ дээ. уг нь энэ муусайн барууныхан л эхэлсэн дээ.
2015-03-09