Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкны салбарт гэмт этгээдүүд халдан, зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл хэрэглэн 20 сая орчим төгрөгийн дээрэмдсэн хэрэг өнгөрөгч баасан гаригийн оройн 20:40 цагийн орчимд гарчээ.

ы

Гэхдээ банкны ажилтнууд гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоож, тэрбээр хэргийн газраас зугтах үедээ дээрэмдсэн мөнгөө хаячихаад зугтсан гэсэн мэдээлэл байгаа юм. Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн "Уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон. Дайчлан баривчлах ажиллагаа хийгдэж байгаа" гэдэг мэдээллийг өгсөн. Уг хэргийг үйлдсэн 30 орчим настай эрэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа юм.

б

Нөгөө талын эх сурвалжийн байр суурийг сонсохоор БЗД-ийн 25 дугаар хороонд байрлах Капитрон банкны салбарт очсон бол удирдлагууд эзгүй байгаа шалтгаанаар асуултанд хариулсангүй. Тус салбарын камерын хяналтын систем хэвийн ажилладаг, аюулгүй байдал асуудалгүй гэж хамгаалагч нь тайлбарлаж байсан. Мөн Капитрон банкны зүгээс "2015 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 20 цагийн орчим Баянзүрх дүүрэгт байрших Капитрон банкны “Сандэй” салбарт, галт зэвсэг ашигласан халдлага хийхийг завдсан хэрэг гарсан. Банкны хамгаалалтын ажилтан өөрийн ажил, үүргийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсний үр дүнд энэхүү гэмт хэргийг таслан зогсоож, хэрэг гарах үед салбар дээр ажиллаж байсан ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалан, мөнгөн болон эд хөрөнгийн хохирол гарахаас урьдчилан сэргийлж чадсан байна. Цагдаагийн газар хэргийн ул мөрийн дагуу ажиллаж байна. Цагдан сэргийлэх ажлын явцад гарах нэмэлт мэдээллийг Та бүхэнд цаг тухайд нь мэдээллэх болно" гэх мэдэгдэл гаргажээ.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дондог:
орос бол монгол тогрогоор юу хийхэв гайл болно манай нэг тэнэг гар л биз
2015-03-09
монгол хүн:
энэ цагдаагийн нөхөр дайчлан баривчлах гэсэн үгийг их хэрэглэх юм. "дайчлан" гэдэг үг өнгөрсөн цаг хугацаанд хэрэглэгдэж байгаад цагдаагийн үйл ажиллагааны нэр томъёоноос хасагдчихсан, нөгөө талаар хэлмэгдүүлэлт буюу захиргаадалт явагдах үед хэрэглэгдэж байсан үгийг орчин цагт хэрэглэх нь зохимжгүй гэдгийг ухаардаггүй албан тушаалтандаа ухамсарлуулах, ойлгуулах чадвартай удирдах албан тушаалтан цагдаагийн байгууллагад байна уу.
2015-03-09
polpol:
oros l bgaa daa, harj l bgaarai
2015-03-09