Аль Пачино хуримаа хийнэ

img


Холливуудын нэрт жүжигчин Аль Пачино 2010 оноос болзож эхэлсэн загвар өмсөгч Лумила Солатай хуримаа хийхээр болжээ. Пачино твиттертээ “75 настайдаа дахин хуримлахаар боллоо. Нас бол тоо. Боломж л олдож байвал амьдралаа өөрчил, шинэчил” гэж жиргэжээ. Тэрбээр сүйт бүсгүйгээсээ 41 насаар ах юм. Хосууд энэ сарын 24-нд Ром хотноо хуримаа хийхээр болсон гэж “TMZ”сайт мэдээлсэн байна.


Лумила инстаграмдаа Пачиногийн гэрлэх санал тавихдаа өгсөн 550 мянган ам.долларын үнэтэй бөгжнийхөө зургийг байршуулсан байна. Пачино өмнө нь ганц ч удаа албан ёсоор хуримлаж байгаагүй бөгөөд гурван удаа сүй тавьж байжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongotei ovoo.
2015-03-09
kkkkk:
teneg ovoooo
2015-03-09
sain bn:
er hun iim l bdg da,bayar hurgye
2015-03-09