В.Путин 300 монгол ахмад дайчинг шагнана
1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тушаалаар Монголын 300 гаруй ахмад дайчныг ялалтын 70 жилийн ойн медалиараа шагнахаар болжээ.
х
Уг шагналыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Азизов Искандер Кубарович энэ сарын 16-нд Элчин сайдын яамандаа эхний 60 ахмад дайчдад шагналыг нь гардуулах юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ