Аллагын сэжигтэн амиа хорложээ
Москвагийн цагдаа нар улстөрч Борис Немцовыг хороосон хэрэгт сэжиглэн таван хүнийг баривчилсан билээ. Гэмт этгээдүүдийг Ингушет хотоос баривчилж, өчигдөр Москва хотноо авчирсан байна. Немцовын аллагад сэжиглэгдэж байсан зургаа дахь этгээд амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрээр Чечений нийслэл Грозный хотоос холгүй нэгэн газар нуугдаж байсан бөгөөд өнгөрсөн амралтын өдөр цагдаа нар 30 настай Беслан Шавановын байгаа газрын байршлыг тогтоожээ. Түүний нуугдаж байсан барилгыг бүслэх үед тэрээр цагдаагийнхан руу тэсрэх бөмбөг шидэж, улмаар өөрийнхөө аминд хүрсэн байна.
1
“Орт 1” телевиз “Заур Дадаевийг хэргийг зохион байгуулсан, толгойлогч” гэж мэдээлжээ. Энэхүү мэдээллийг батлах баримт муу байгааг Оросын мөрдөн шалгах хорооны дарга Александр Бортников хэлсэн байна.
Чечений тэргүүн Рамзан Кадыров твиттертээ “Цагдаагийнханд баригдсан Заур Дадаев дээрх аллагатай ямар ч хамааралгүй хэмээн бодож байна. Тэрбээр Оросын баатар, жинхэнэ эх оронч” гэж жиргэжээ. Дадаев Чеченийн Дотоод хэргийн яаманд алба хааж байсан цэргийн албан хаагч юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ