Д. Ангар ажлаа өгөөгүй

img

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, оронд нь “Бишрэлт” группийн захирал Б.Ундармаа томилогдсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Хөрөнгийн биржээс албан ёсны залруулга гаргаж, Д. Ангарыг албан үүргээ гүйцэтгэж байгааг дурджээ. Тус биржийн залруулгад:
гн
"Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэлтэй холбогдуулан дараах залруулгыг хүргүүлж байна. “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгч Сангийн Яамнаас тус биржийн гүйцэтгэх удирдлагын томилгооны талаарх саналыг биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн болно.
х

Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох бүрэн эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлд хадгалагддаг. Хэдийгээр 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч эцсийн шийдвэр гараагүй болно. Хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоноор Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар нь өнөөдрийн байдлаар албан үүргээ үргэлжлүүлж байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

t123:
мэрэгжлийн хүнийг тавиачээ
2015-03-10
иргэн б:
ангараа, битгий шантар, энэ байтугай илүүг хийж бүтээх цаг удахгүй ирнэ. амжилт хүсье.
2015-03-10
зочин:
энийгээ хурдан зайлуулаачээ
2015-03-09