Гэр бэлэглэжээ

img

Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандал-Овоо орчимд иргэн Ц.А-ын гэр шатаж, түүний хоёр охин, ач хүү галд өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ  сарын 1-ний өдөр гарсан. Үр хүүхэд, гал голомтоо алдсан Ц.Алтанцэцэг гуайн сэтгэл санаа тогтворгүй, даралт нь ихсэж биеийн байдал хүнд байгаа гэдгийг түүнд тусламж, дэмжлэг үзүүлж буй ТББ-ын төлөөлөл хэлж буй.

Түүнд туслахаар "Итгэл Сэтгэлийн Гүүр Сан" ТББ-аас чин сэтгэлийн аян, ажлыг өрнүүлж эхэлсэн. Үүнийг мэдсэн "Хан Эх Ээж" НҮТББ-ын хамт олон шинэ гэр барьж өгчээ. Уншигч та бүхэн тэдэнтэй нэгдэж, туслахыг хүсвэл 99793047, 89891929 утсаар холбогдож,  Итгэл Сэтгэлийн Гүүр Сангийн 5079124225 /Хаан банк/ тоот хандивын дансанд сэтгэлийн өглөг өргөж болох юм байна.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
энэ данс хаагдсан. дахин хэлье данс хаагдсан. аян дууссан.
2015-03-10