Өнөөдөр болох үйл явдлын тойм
CORPORATE зочид буудлын Хурлын танхимд /МҮХАҮТ-ын баруун талд/
09:00-12:00 цагт МХЕГ, BGR хамтран хэрэгжүүлсэн "Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал" төслийн хаалтын уулзалт болно. Сэтгүүлчдийг урьж байна. утас 91989890
ө
Засгийн газрын 11-р байрны дугуй зааланд
Өнөөдөр 09.40 цагт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт зайлшгүй оруулах шаардлагатай тухай нээлттэй хэлэлцүүлэг болно. Яамдууд, хуульчид, томоохон аж ахуйн нэгжүүд оролцоно. Утас: 91021020
бө
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд
10:00 цагт ХХААЯ ХААИС-тай хамтран хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудад сургалт зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтанд ХХААЯ-наас "Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, техникийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдвээр мэдээлэл хийнэ. Харилцах утас 99072224
б
Төрийн ордонд
10:30 цагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.
б
17-р дунд сургуульд
10:00 цагт Нийслэлийн Боловсролын газраас ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зан суртахууны төлөвшил,уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилготой “Би монгол хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын нээлтийн ажиллагаа болно. Утас: 94016262
ө
Хангарьд ордны 11 давхарт
11:00 цагт НЕТГ-аас “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам”-ын хэрэгжилт болон нийтийн эдэлбэр газрыг тохижуулахад хувийн хэвшлийн оролцоог бий болгох асуудлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 91112522, 99082520
б
МАН-ын байрны 3 давхарт 300-гийн зааланд
12:00 цагт ЗГ, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар хууль зөрчиж байгааг баримт бичлэгтэйгээр харуулсан Хэвлэлийн бага хурал болно. Ирсэн сэтгүүлчдэд хэрхэн хууль зөрчиж байгаа баримт бичлэг, видеог хавсаргаж өгнө. Лавлах утас : 77444184
б
Үндэсний мэдээллийн төвд
12:30 цагт ОХУ-ын Эрхүү хотод зохиогддог ид шидийн шоу үзүүлбэрийг монгол хүүхэд багачуудад зааж сургах иргэд мэдээлэл хийнэ.
б
ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд
14:00-16:30 цагт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Цэрэг, улс төрийн тусгай мөрдлөгийн дүрмийн асуудлаарх Азийн бүс нутгийн бага хурал болно.
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ