Тикрит хотыг эргүүлэн авахад туслана

img

Курдын дайчид Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд алдаад байгаа Тикрит хотыг эргүүлэн авах ажиллагаанд нэгдэж буйгаа мэдэгдлээ. Тус хотыг эргүүлэн авахаар армийнхан тэмцэж байна. Армийнхан хот руу хэд хэдэн удаа ойрын болон дунд тусгалын пуужин харвасан билээ. Хотын ихэнх барилга, байгууламж нурж, зам талбай гэх зүйлгүй болсон гэж хотын иргэд ярьсан байна. Хотоос холгүй армийн 28 мянган цэрэг байршиж байгаа юм. Курдууд Тикритийг чөлөөлөх ажиллагаанд нэгдснийхээ дараа 250 гаруй цэргээ Багдад хот руу илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дээрх дайчид Батлан хамгаалах яамнаас заавар зөвлөгөө авсныхаа дараа Тикрит хот руу хөдлөх гэнэ.

1

Өнгөрсөн сарын эхээр Курдууд хэт даврагчдад алдаад байсан Кобане хотоо эргүүлэн авч, ялалт байгуулсан юм. Курд дайчид Кобане хотын аюулгүй байдлыг хангахад армийнхан болон Засгийн газар нь туслалцаа үзүүлвэл, хэт даврагчдын эсрэг тулаанд сайн дураараа нэгдэхээ мэдэгдсэн байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөл “Иракийн зүүн хэсэгт дайн эхэлж, энгийн иргэд хохирч эхэллээ” гэж мэдээлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ