БХЯ-ны хурандаа нар хууль бусаар хөрөнгөжсөөр байна
Олноо “БХЯ-ны мөнгөлөг хурандаа нар” гэсэн ишлэл хэвлэлийн нvvр хуудсыг чимсээр удаж буй билээ. Гэхдээ энэхvv ишлэл зvгээр ч нэг нэр төдийн биш зохих хvмvvст хаягласан vг байсан нь vнэний ортой. Ийн хэлэхийн учир нь тус яаманд хамгийн их мөнгөлөг байдаг хvмvvс нь бидний сайн мэдэх генерал, хурандаа цолтонгууд. Эдгээр цолоороо аархсан хvмvvс албан тушаалын гэмт хэргийг алхам тутамдаа vйлддэг ч vvнийгээ ямар нэгэн аргаар далдалж чаддаг муу зуршилд автагдсан хvмvvс байдаг байна. Тэгээд ч БХЯ-ын мөнгөлөг хурандаа, генералуудтай холбоотой өчнөөн хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж эхнээсээ аавынд морилон зохих ёстой ял шийтгэлээ ч хvлээсэн.
f
Тэгвэл дуусаж дундаршгvй идэхийн хvслэнд автсан нөгөө нэг хэдэн генерал, хурандаа нар маань дахин улсын мөнгийг тас цавчин өөрсдийн халаасандаа оруулан хэрэг илрэхгvй шvv дээ хэмээн их л додигор алхаж явдаг байна. Тодруулбал, Зэвсэгт хvчний жанжин штабтай холбоотой хэд, хэдэн ноцтой санхvvгийн баримт бидний гарт буй учраас ийнхvv өгvvлж буй хэрэг юм. Уг асуудалд ЗХЖШ-ын Цэргийн хангалт vйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа, Зэвсэгт хvчний 310 дугаар ангийн захирагч хурандаа М.Эрдэнэдалай, ЗХЖШ-ын Санхvvгийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбат нартай холбоотой баримтыг эх сурвалж бидэнд өгсөн юм. Тиймээс энэхvv асуудалд БХЯ-ны сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарыг доор өгvvлэх гэж буй тодорхой эх сурвалжийн баримтад дээр тулгуурласан нийтлэлд анхаарлаа хандуулахыг хvсч байна.
gf
Баримт-1, ЗХЖШ-аас 2011 онд Зэвсэгт хvчний 232 дугаар ангид Улаанбаатар цэргийн хvрээний ангиудын махны хэрэгцээг хангах мал мах бэлтгэл зориулж 106.114.400 /нэг зуун зургаан сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун / төгрөгийг шилжvvлсэн боловч ямар ч мал мах бэлтгээгvй байсан нь Зэвсэгт хvчний Хяналт шалгалт, vнэлгээний газраас 2013 онд Зэвсэгт хvчний 232 дугаар ангид явуулсан санхvvгийн төлөвлөгөөт шалгалтаар илэрсэн байна. Хамгийн гол нь дээрх мөнгөнөөс ердөө бэлэн 369.800 төгрөг л тус ангийн дансанд vлдсэн байжээ.Тэрхvv 106.114.400 төгрөгийг Цэргийн хангалт vйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа,өөрийн танил болох Баянзvрх дvvргийн иргэн М. Очирхуяг гэгчид өгсөн аж. Гэтэл тэрбээр 26.609.590 төгрөгний vнэ бvхий материал / юу болох нь тодорхойгvй /, 8.000.000 төгрөгний vнэ хvрэх мал нийт 34.979.390 төгрөгийг л нөхөн барагдуулсан гэж байсан аж. Vлдэгдэл 71.135.010 төгрөг нь хаашаа юунд яаж зарцуулагдсан нь тодорхойгvй байна.Өнөөг болтол дээрх vлдэгдэл мөнгийг барагдуулаагvй. Харин Очирхуяг Зэвсэгт хvчний 310 дугаар анги буюу материал хангалтын төв баазад махаар өгсөн гэж хэлдэг ч тус анги тэднээс нэг ч килограмм мах хvлээж аваагvй гэдгийг тус газар ажилладаг хvмvvс нотлодог аж.
g
Баримт-2, ЗХЖШ-аас 310 дугаар ангиар дамжуулан 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор нийлvvлнэ гэж амласан “Шинэ Азия ТЭСС Коуэл Майнинг” ХХК-д 200.000.000 төгрөгийг шууд бэлнээр өгсөн байна.Гэвч өнөөдрийг хvртэл тус компани нvvрсээ нийлvvлээгvй байна.
Энэхvv санхvvгийн зөрчил гэхээсээ төсвийн мөнгийг шамшигдуулан завшсан гэмт хэргийг анх мөн л Зэвсэгт хvчний Хяналт шалгалт, vнэлгээний газраас 2013 онд 310 дугаар ангид явуулсан санхvvгийн шалгалтаар тус газрын санхvvгийн хяналтын улсын байцаагч дэд хурандаа Д.Найданцэрэн, хошууч Б.Анухатан, энгийнээр ажиллах Алтанчимэг нар илрvvлжээ. Тэд энэхvv шалгалтынхаа дvнг тухайн оны эцсээр ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулахад ЗХЖШ-ын санхvvгийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбат “Энэ 200.000.000 төгрөг бол жилийн эцсийн vлдэгдэл болохоор нь бид мөнгөө хураалгахгvйн тулд Сангийн яаманд шилжvvлсэн ” гэж тайлбарласан байна. Тэгэхээр Ц.Цолмон сайд аа, нэр бvхий хурандаа генералууд Зэвсэгт хvчний анги байгууллагуудын өвөлжилтөнд хэрэглэх нvvрсний vнэ болох 200.000.000 төгрөг, хугацаат цэргийн алба хаагчдын хоол, байнгын бие бvрэлдэхvvн болох офицер ахлагч нарын харуул манаа, жижvvрлэлтийн хоол, хээрийн хичээл сургалтын vеийн хоолонд орох махны vнэ болох 106.114.040 мөнгөнvvд тэдний гараар орж өнөөг хvртэл нуун далдагдаж байна гэсэн vг. Товчхондоо ЗХЖШ-ын төсвийн ерөнхийлөн зарцуулах шийдвэр гаргах болон гvйцэтгэх албан тушаалтнуудын гараар орж алга болжээ гэж ойлгож болно.
fg
Уг нь ЗХЖШ-аас удаа дараа хяналт шалгалт хийж санхvvгийн зөрчлvvдийг илрvvлсэн мөртлөө энэ мөнгийг олох барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагvй байна. Мэдээж энэ хэрэгт төсвийн ерөнхийлөн захирагч ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын Цэргийн хангалт vйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа Зэвсэгт хvчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа М.Эрдэнэдалай ЗХЖШ-ын Санхvvгийн хэлтсийн дарга хурандаа Ц.Ганбат нартай холбоотой гэдгийг эх сурвалж баримтаар нотлон хэлж буй юм. Ямартай ч эдгээр албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн мэдээлэл нь гvйцэтгэх ажлын шугмаар авагдан улмаар АТГ-т газарт шалгагдан нотлогдоод байгаа аж. Яг vнэндээ дээрх нэр бvхий генерал, хурандаа нарыг салбартаа дархлагдсан маш том ар талтай хvмvvс гэж БХЯ, ЗХЖШ-ын офицерууд шивнэлдэж байна.
f
Тиймээс салбарын сайд Ц.Цолмон таныг энэхvv албан тушаалын гэмт хэрэгт анхаарлаа хандуулж тэдэнд ууж иэдх боломжийг нь дахин бvv олгооч гэдгийг мянга, мянган албан хаачид чинь хvсч байна. Бид дараагийн дугаартаа нийтлэлд нэр дурьдсан хурандаа нартай холбоотой хэргийг баримтад тvшиглэн олон нийтэд мэдээлэх болно.
g
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ