Онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэжээ

img

Архидан, согтуурсан үедээ танхайн сэдэлтэйгээр хүний амь нас хохироож, бусдад хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн Г-д холбогдох хэргийг Сум дундын наймдугаар шүүхэд шийдвэрлэжээ. Шүүхээс Г-д оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

б

Хэргийг тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар баг Энхтайваны гудамжны 3-03 тоотод Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М, И нарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, догшин авирлаж танхайрсан, танхайн сэдэлтээр иргэн Х-гийн толгойн тус газар нь архины шилээр цохиж санаатай алсан, танхайрах явцдаа иргэн И-гийн эзэмшлийн 40 инчийн өнгөт зурагт руу сандал шидэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж 1.400.000 төгрөгийн эд материалын хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Уг үйлдэлд Дорноговь аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сум дундын наймдугаар шүүхэд шилжүүлжээ.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

lllllllllllll:
bitii gargaa 10n jiliin daraa ch adilhan hogin yum garj irne. naana n shuud l tsaash n haruulsan n deerdee
2015-03-10