Оросын банк санхүүгийн салбарт хориг тавив
Украины зүүн хязгаарт болж буй хямралын гол буруутан гэгддэг салан тусгаарлагчид болон босогчдыг Оросын Засгийн газар зэвсгээр хангадаг хэмээн Швейцарийн удирдлагууд үзэж Орост банк санхүү болон аялал жуучлалын салбарт хориг тавьж буйгаа мэдэгдлээ. “Хориг энэ сарын 15-наас хүчин төгөлдөр хэрэгжих болно” гэж “AFP” агентлаг мэдээллээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх хориг зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих гэнэ.
1
Хориг хэрэгжиж эхэлснээр Швейцарийн банк, санхүүгийн байгууллагууд Крым болон Севестополийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж буй юм. Мөн дээрх бүс нутгийн иргэдэд виз олгохоос татгалзахаас гадна Швейцарийн ямар ч байгууллагыг хамтран ажиллахыг хоригложээ. Өнгөрсөн нэгдүгээр сар АНУ-ын Эдийн засгийн яам “Apple” компанийн брэндүүдийг Крымд зарах, борлуулахыг хориглож, тус брэндийн бүтээгдэхүүнийг хураан авсан билээ. Барууны орнууд Крымд хориг тавьж байгаа гол шалтгаан нь тус улсын иргэд өөрсдийн хүсэлтээр Оросын их газарт нэгдсэнтэй холбоотой юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ