Хуримын ордныг хэн авах гээд байна вэ?

img


Хотын А зэрэглэлд байрлах томоохон байгууллага, барилгуудыг хувьчлах талаар яриг­­даж эхэл­лээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 19 обьектыг хувьчлах нь зүйтэй гэсэн саналаа НИТХ-д өргөн бариад байна. Хувьч­лах барилгын жагсаалтад Гэр­лэх ёслолын ордон, Усан спорт сургалтын төв, ”Ионсэй най­рамдал” эмнэлэг, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв зэрэг хотын төвийн “супер” байр­лалтай 19 обьект багтжээ. Эд­гээр барилгыг чухам яагаад хувьч­лах болов, НИТХ-аас асууд­лыг дэмжвэл барилгуудын эзэд нь хэн болох вэ гэдэг асуудал сонир­холтой сэдвийн нэг болоод байна.


Гэрлэх ёслолын ордны тухайд Нийслэлийн өмчийн харилцааны газраас ашиггүй ажиллаж байгаа гэсэн ганцхан шалтгаанаар хувьчлах болсноо мэдэгдсэн.


Тэдний тооцоолсноор Гэрлэх ёслолын ордон өнгөрсөн оны эхний зургаан сард 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэжээ. Энэ талаар Гэрлэх ёслолын ордноос ч тайлбар хийсэн байна. Тэдний тайлбарт “Жилийн эхний зургаан сард хурим найрын захиалга бараг байдаггүй. Тиймээс  ажилтнуудынхаа цалин, ус, цахилгаан, дулаан гээд  тухайн саруудад багагүй алдагдал хүлээдэг нь үнэн.  Гэхдээ зун, намрын саруудад гол ашгаа олж алдагдлаа нөхдөг” гэжээ. Гэрлэх ёслолын ордон 2013 онд 248 сая төгрөгийн ашигтай ажилласан бол өнгөрсөн онд 400 сая төгрөгийн ашиг олжээ. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн онд Гэрлэх ёслолын ордонд 1260 айлын хуримын  ёслол хийх “даалгавар” өгсөн байна. Үүнийг нь давуулан биелүүлж, 1560 гаруй ёслол зохион байгуулж орлогоо Нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Тэгэхээр ямар ч гэсэн Гэрлэх ёслолын ордныг хувьчлах үндэслэл нь буруу болж таарлаа. Захиалга багатай үеийнх нь санхүүгийн асуудал дээр дөрөөлөн энэхүү ёслол төгөлдөр газрыг хувьчлан авах сонирхол хэн нэгэнд байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас Гэрлэх ёслолын ордныг хувьчилснаар илүү их ашигтай ажиллах боломж нээгдэж, нийслэлийн төсөвт мөнгө төвлөрүүлэх бололцоотой гэж тайлбарлаж байгаагаар тэр нэгэн нууц ноёнтоны гар хөл болсноо зарлалаа. Тэгээд ч өөр нэгэн хувьчилж авлаа гээд хуримын тоо эрс нэмэгдэх нь юу л бол.


Хувьчлах барилгуудын жагсаалт Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах Усан спорт сургалтын төвөөр үргэлжилж байна.  Усан спорт сургалтын төвийн тухайд 1986 онд байгуулагдсан. Одоогоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй Нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар юм. Усанд сэлэх спортын олон улсын уралдаан тэмцээн явуулах, стандартын шаардлага хангасан 240 хүний үзэгчийн суудалтай. Нэг ээлжиндээ 36-40 хүн хичээллэх хүчин чадалтай юм. Өнгөрсөн жил нийслэлийн төсвөөс 111.5 сая төгрөг гарган, дулааны шугам сүлжээний ажлыг нь гүйцэтгэсэн байдаг. Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас энэхүү газрыг ямар учраас хувьчлах болсон шалтгаанаа одоогоор тайлбарлаагүй байна. Энэхүү байгууламжийг хувьчилж нээлттэй дуудлага худалдаанд оруулснаар нийслэлийн төсөвт мөнгө төвлөрүүлэх боломжтой гэсэн ганцхан хариултыг өгч байгаа юм. Үүнээс өөр ямар нэгэн шалтгаангүйгээр хувьчлах жагсаалтад оруулсан нь энэхүү байгууллагыг авах сонирхол бас нэгэн эрхэмд байгаа гэдгийг харуулж байна. Ийнхүү 19 барилга байгууламжийн өмч хувьчлалыг зарим НИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байна.  “Ионсэй найрамдал” эмнэлэг, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг эмнэлэг хүрэлцээгүй байгаа энэ үед эмнэлгийн зориулалтаар ашиглах нь оновчтой гэж үзэх төлөөлөгч ч байна. Ямартай ч энэ асуудлыг энэ сарын 13-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх юм. 


Тэр хурлын дараа энэ хувьчлал чухам хэнд зориулагдав гэдэг нь тодорхой болох биз ээ.




Т.БАТСАЙХАН


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
төсөвд өчнөөн сая төгрөг оруулдаг байсан хуримын ордон гэнэт 2014 онд ашиггүй ажиллаж гэнэ. хувийнх болохоор ганц л хүний халаасанд мөнгө нь орно. ашиггүй ажилдаг гээд татвараа төлөхгүй. 2013 онд 247 000 000 төгрөгний ашигтай ажиллаж байсан байгууллага яагаад 2014 онд 40 000 000 саяын алдагдалтай ажиллав. энэ л анхаарал татаж байна.
2015-03-10
даравгар:
дааганаасаа биш даравгараасаа болдог шүү монголчууд аа
2015-03-10
лал эр:
лалар гэж үг энд тохирохгүй. лалар гэдэг чинь лал эр гэсэн үг юм шүү дээ. тэд чинь харин өөр олон төрлийн хүмүүс бий. эд нар бол зүгээр л хогийн хулгайч, луйварчид өөр хэн ч биш. тэд тэр нэр тохирохгүй. чингис хаан лал эр бол хамгийн нугарашгүй, тэмцэгч учир тэднийг ятгаж дийлэхгүй. тийм учир устгахаас өөр аргагүй гэж хэлсэн байдаг. тэрнээс хойш лал эр гэдэг үгийг дуудахдаа лалар болсон гэдэг бөлгөө....
2015-03-10
зочин :
ардчилсан намын лаларуудын нэг нь авна биз
2015-03-10
магнай:
батүүлийн хүү бэкээ нэрээр сэтгэгдэл бичихгүй шүү.
2015-03-10
zzzzzz:
khanaji tsadakhaa meddegguy , ukhekhdee umch khurunguu awaad yawna geji boddog khuwalznuud l biz dee
2015-03-10
bekee:
hen avakh ni hamaagui hurdan ezentei bolgoo ter ni zuv
2015-03-10