Хэт даврагчид 9 хүн барьцаалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Ливи дэх газрын тосны компанид ажилладаг гадаадын 9 иргэнийг барьцаалснаа мэдэгдлээ. Мөн тус компанийн хамгаалалтын 8 ажилтны амийг хөнөөсөн гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. Барьцаалагдсан иргэдийн дөрвөн нь Филиппин улсын иргэд бол үлдсэн нь Австрали, Бангладеш, Чех, Гана улсын иргэн гэнэ. Харин ес дэх барьцааны иргэнийг аль улсын харьяат болохыг тогтоогоогүй байна.
Филиппинийн удирдлагууд хэт даврагчид дөрвөн иргэнийг нь барьцаалсныг бүрэн тогтоох хүртэл илүү хөдөлгөөн хийхгүй гэдгээ мэдэгджээ. Тагнуулын мэдээгээр тус улсын 500 гаруй иргэн хэт даврагч болсон гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ