Нисдэг тэрэг мөргөлдөж, 10 хүн амиа алджээ
Аргентиний хойд хэсэгт хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, 10 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн найм нь Франц улсын иргэн бол хоёр нь нисгэгч гэнэ. Энэхүү осол телевизийн бичлэгийн үеэр болжээ. Телевизийн реалити шоуны бичлэг хийж байх үеэр хоёр нисдэг тэрэг хоорондоо санамсаргүй байдлаар мөргөлдсөн гэж гэрчүүд мэдээлж байна.
Осол Буэнос Айрес хотоос 1170 км-ийн зайд орших Вилла Кастелли хотын ойролцоо болжээ. Зорчигчдоос амьд үлдсэн хүн байхгүй гэдгийг Аргентин улсад суугаа Францын элчин сайд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ