Нийслэлийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэд үнэлнэ

img



Нийслэлийн Нутгийн захиргааны  байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч,  цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулгыг энэ сард зохион байгуулна.  Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуу  санал асуулгын дүнг 4 дүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах юм. Санал асуулгын хуудсыг www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулах бөгөөд иргэд цахим хэлбэрээр саналаа өгнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
маш зөв. дарга нарыг эхэлж үнэлцгээ. гол асуудал даргад л байдаг. дарга нь төсвөө зөв зохицуулж чадахгүйгээс үйлчилгээ үзүүлж буй ажилчид нь өмнөөс нь зовдог. дарга яахав морь уяна, хуралд сууна, гадаад явна, хүнд сурталдана, бас тансаглана.таргална. дарга нарыг л эхэлж үнэлэх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй шүү... ямар дарга байхаас л хамт олон маш их шалтгаалдаг. хэрвээ дээрээс, аль нэг нам, улс төрөөс томилогдсон дарга нар бол мэдлэггүй, сэтгэлгүй, чадваргүй, юм ч ярьж чаддаггүй, үглэсэн, нуршуу үгтэй, юу яриад байгаа нь ойлгомжгүй хүмүүс байдаг. тэдэнтэй ярилцахад л мэдэгдэнэ.
2015-03-10