Цэцэрлэгийн эрхлэгч тайлбар өгөхийг хүссэнгүй

img

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, I хороолол 14-р байрны ар талд байрлах 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганхуягтай холбоотой гомдлын дагуу шалгалт хийсэн юм. Тэрбээр багш,  ажилчидтайгаа зүй бус харьцдаг, төрийн бус байгууллагын шагналыг мөнгөөр авдаг, хүүхдийн хоолны  дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг байсан. “Монголын Бизнес Хөгжлийн Гарц“ төрийн бус байгууллага, “Монголын нийгмийн даатгалд хамрагдагчдын эрх ашгийг хамгаалах “Тэргүүн Оюу“ нийгэмлэгүүдэд 855.0 мянган  төгрөгийг  багш ажиллагсдаас  хураан авч дээрх хоёр шагналыг мөнгө төлж авсан.

sa

Эцэг, эхчүүдээс хандив нэрээр мөнгө хурааж авахдаа хандивын тоо хэмжээг тогтоон,албадлагын шинжтэй, цэцэрлэг хөгжүүлэх сан байгуулах тухай тушаал албан ёсоор баталгаажин гараагүй байхад 31.250.0 мянган төгрөгийг хурааж авсан зэрэг зөрчил илэрсэн. Түүнд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны Б/25 тоот тушаалаар цэцэрлэгийн эрхлэгчид  цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авсан талаар өмнө мэдээлсэн билээ.

a

Тиймээс 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид оногдуулсан гэх сахилгын шийтгэлийн талаар өчигдөр Нийслэлийн боловсролын газраас тодруулахад хоёр сарын цалингаас нь 20 хувийн хасалт хийгдэхээр болсон гэсэн юм. Харин тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж, өөрөөс нь тайлбар авахаар зорин очсон ч том гинжээр ороож, цоож зүүсэн хаалга биднийг угтсан юм.

й

Хашааны хаалгыг нилээн удаан савлуулж байж, дотроос нэг эмэгтэй гарч ирсэн нь тус цэцэрлэгийн асрагч гэнэ. Түүнээс цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж тодруулга авахыг хүссэнээ хэлвэл “Захирал эзгүй байгаа гадуур хуралд суухаар явсан” гэлээ. Тэгвэл няравтай нь уулзья гэвэл “За одоохон “ гээд дотогш ороод таг болов. Дахин хаалгатай ноцолдож байж гарч ирэхдээ “Нярав ажил ихтэй байна. Зав гайгүй болохоор гарч ирнэ. Хаалгаа онгойлгох боломжгүй Зөвхөн өглөө оройд л хаалгаа нээдэг. Надад түлхүүр нь байхгүй. Захирлын болон няравынхаа утасны дугаарыг өгч болохгүй” гээд дахин дотогш орсон юм.

ы

Гэвч гарч ирэхгүй удсан тул цэцэрлэгийнх нь 70182955 дугаар залгахад нилээн дуудуулж байж  утасны  цаанаас нэг эмэгтэй харилцуур авч “Байна уу” гэлээ. Захирлаас нь тодруулга авахыг хүсч байгаагаа хэлвэл “Захирал байхгүй. Нярав завгүй байна. Одоо дахиад хэлээдэхье” гээд утсаа тавьчихсан юм. Хэсэг хугацааны дараа дахин залгахад “Захирал хэвлэлд дахиад ярилцлага өгөхгүй гэж байна. Та нараас өмнөхөн МҮОНТ болон UBS телевизээс хүмүүс ирсэн. Тэр хоёрт ярилцлага өгчихсөн одоо болсон гэж байна. Нярав утсаар ярих боломжгүй” гээд утсаа тасалсан юм.

ы

107 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд эцэг эхчүүдээс хураан авсан 31,2 сая төгрөгийнхөө  10 сая төгрөгөөр нь няравтайгаа хамт Хөх хот явж цэцэрлэгтээ хэрэгтэй зүйлс авч, маш сайхан тохижуулсан гэж буй. Хамгийн гол нь аль ч цэцэрлэгт эцэг эхчүүдээс мөнгө хурааж авдаг асуудал өмнө нь ч одоо ч, хойшид ч хэвээрээ үргэлжилнэ. Тиймээс ил тод нээлттэй юу авсанаа тайлагнадаг байх юм бол эцэг эхчүүдийн зүгээс үл ойлголцол гарахгүй биз ээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нархан:
яахав дээ хөөрхий 2 литр сүү аваа л биз чи юун ч сүртэй юм дээ. цаана чинь тэрнээс илүү ихийг авдаг хүмүүс олон байна шүү дээ
2015-03-10
худалч:
төв аймгийхан гэхээр дандаа муу хүмүүс байгаа юм бол та өарөө хэн бэ. та тийм сүрхий юм бол бидний оронд энэ ажлыг хийгээд үз дээ баримтгүй нотолгоогүй юман дээр асуудал үүсгэх хэрэггүй ээ .
2015-03-10
зочин:
баримтгүй зүйл их байна аа6 одоо цэцэрлэгт ажилтан авхад төрийн сан дүүргийн боловсролын хэлтэс хүн өгдөг болсон шүү дээ бас тэгээд хандив авдаггүй цэцэрлэг байдаг ш тээ
2015-03-10
*ка:
ер нь хүүхдийн цэцэрлэгийн ажилчид дандаа ах дүү хамаатнууд л байдаг.төв аймгийн нэг сумын цэцэрлэг л гэхэд эрхлэгчийнх нь аавынх нь дүүгийн хүүхэд багш, нэг намынх нь найз нь бас багш,мөн тогоочийнх нь дүү туслах багш,цэцрлэгийн багш нарын нөхрүүд нь хамгаалагч харуул,туслах тогооч гээд л тэр цэцэрлэгт явсаар байгаа бүгд эрхлэгчтэй нь хамаатнууд болчихсон байгаа.гаднаас хүн ажилд авах боловч маш хурдан сумынхаа зд-тай ярьж байгаад халчихдаг.төсөвийн мөнгөөр их тоглодог.манай сумын цэцэрлэгийг үндсээр нь бүх ажилчдыг нь сольж байж цэцэрлэгийн үйл ажиллагаа сайжирна.яагаад гэвэл өрсөлдөх хүн байгаа гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй л гэж бодддог.
2015-03-10
бүсгүй:
тийм шүү.би бас төв аймгийнх.манай хүүхдийн багш бас мөнгө нэхээд л байдаг.уг нь төрөөс 100 хувь хоолны мөнгийг нь дааж байгаа гээд л байсан.төв аймгийн сумдын цэцэрлэгийн эрхлэгч нар нь тэр мэргэжилтэн эмэгтэйдээ авилга өгдөг гэж сонсож байсан.арай үгүй байлгүй гэж бодож байсан үнэн юм байна л даа.одоо үед дээд боловсролтой үйлчлэгч байхад дунд боловсролтой хүн цэцэрлэгийн дарга хийдэг гэхэд арай л дэндэж байнаа.энэ олон дээд боловсролтой залуу хүмүүсээ ажил олдохгүй гээд байлгаж байхаар дунд боловсролтой хүмүүсээ халаад дээдийг нь тавимаар юм.
2015-03-10
зочин:
төв аймгийн сумдын цэцэрлэгүүдийг шалгаад өгөөчээ.төв аймгийн бсгазрын оюунсайхан гэж мэргэжилтэн нэртэй авилгач сумдын цэцэрлэгийн эрхлэгч нараар өвлийн идэш,цагаан идээгээ бэлдүүлээд бүр сурчихсан,тэгээд ч удаж байна.энэ хүний ажлыг төв аймгаас биш,улсаас шалгалтын баг гарч үнэн шударгаар шалгаж булайг нь дэлгээд өгөөч.цэцэрлэгийн эрхлэгч нар гэж дунд боловсролтой хэдэн тэнэгүүд нь 2л сүү өгөөд л аргалаад сурсан байгаа.төв аймгийн засаг даргаа та дунд боловсролтой,ёс зүйгүй, төсвийн байгууллага удирдах ямар ч чадваргүй хүмүүсээ солимоор юм.олон жил цэцэрлэгийн эрхлэгч хийсэн хүн бахь байдгаараа л байж цэцэрлэгийн архичиний үүр уурхай болгож байна
2015-03-10
надмид:
сургууль, ялангуяа цэцэрлэгт маш их асуудалтай ,хүүхдийн хоолны мөнгийг үр ашиггүй зарж дарга нар болон шалгалтынхан, мөн дүүрэг боловсролын хэлтэс рүү аль өөдтэй мах материалиар хоол хийж зөөдөг ажлаа дүгнүүлэхдээ долгонодог танил талаа ажилд авдаг,мөрөөрөө ажлаа хийдэг шударга дуу хүнийг халдаг тойрон хүрээлэл маш олон.голдуу ах дүүс дарга нарын хүрээлэл маш олон байдаг зарим нь нярав болон тогоочтойгоо үгсэн хуйвалддаг маш явуургүй удирдлага олон байна шүү
2015-03-10
зочин:
хөдөөгийн зарим цэцэрлэгийн эрхлэгч нар бас зөрчил ихтэй байдаг.төв аймгийн нэгэн сумын цэцэрлэгт багш хүүхдүүдээ зоддог.эрхлэгч нь төсөвийн мөнгө завшдаг.төв аймгаас нь аудит,санхүү,мэргэжлийн хяналтын шалгалт нэрийдлээр олон хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс очоод шалгалгүй архи уугаад алдаа дутагдалыг нь ойшоолгүй буцдаг. тэр байтугай тэр сумын ебс-ын нябо,захирал 2 нь төсөвийн мөнгөөр гараа угаасан гэх яриа гараад байгаа.холбогдох төв аймгийн удирдлагууд үүн дээр нь ямар ч арга хэмжээ авч чаддаггүй.мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн цагдаагийн байгууллагаас шалгуулахаас айпаг гэсэн шүү.
2015-03-10