"Дэлхийн цирк Монголд” тоглолтын тасалбар эрэлттэй байна
“Дэлхийн цирк Монголд 2015” тоглолт Монголын үндэсний циркт энэ сарын 23-нд болно. Тэгвэл энэхүү тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус тоглолтын борлуулалт бусад үзвэрүүдийг бодвол харьцангуй эрэлттэй байгаа гэнэ. Тасалбар суудлын байршлаас хамааран 15000, 20000, 30000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд 0-4 настай хүүхдүүдэд үнэгүй тоглох аж.
Тоглолтод Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоо хоног саатаж, гайхам үзүүлбэрүүдээ толилуулна. БНАСАУ-ын агаарын нисэлт, АНУ-ын илбэчид, БНХАУ-ын “Үхлийн цагариг”, Вьетнамын аварга могой, матар гээд 12 орны 60 гаруй жүжигчин оролцох энэ тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ