Л.Цэрэнбямба агсны нэрэмжит 100 буудал даамын тэмцээн боллоо
Зуун буудалт Даамын спортын мастер Л.Цэрэнбямба агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн 100 буудалт даамын тэмцээн Дундговь аймагт 8 дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд аймгийн төв, сумдын ЕБС-ийн болон Улаанбаатар хотын Монгени сургуулийн тамирчид зэрэг нийт 100 гаруй тамирчид оролцсон байна.
Тэмцээний дүнгээр Эрдэндалай сумын баг тамирчид
түрүүлж 2 жил дараалан Шилжин явах цомын эзэн болж, удаах
байруудыг Эрдмийн далай,
Говийн
ирээдүй цогцолбор сургуулиуд тус тус эзэлжээ. Энэхүү
тэмцээнийг Дундговь аймгийн 1-10 жилийн сургуулийн 1990
оны
төгсөгч 10д ангийн шавь нар нь болон Л.Цэрэнбямба агсны гэр бүл ивээн тэтгэдэг бөгөөд, бусад тэмцээний
шагналын сангаас ихээхэн өндөр байдгаараа онцлог
ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ