“Apple” ухаалаг цагаа танилцуулав

img


“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өчигдөр Сан-Франциско хотноо “Apple Watch”-аа танилцууллаа. “Apple Watch”-ийн захиалгыг энэ сарын 10-наас эхэлж авах бол 14 хоногийн дараа худалдаанд гаргах гэнэ. Эхний ээлжинд Их Британи, Австрали, Хятад, Япон, Хонконг, Герман, Францад зарагдахаар болжээ. Өнгө, хэмжээнээс хамаарч ухаалаг цаг нь 349-1099 ам.доллароор зарагдах юм. “Apple Watch” ухаалаг утаснууд болохIphone 5C”, “5S” болон “Iphone 6”, “6 Plus”-тай хоршуулан ашиглаж болох бөгөөд мессеж бичих бол цагныхаа микрофонд үгээ хэлэхэд л түүнийг нь текст болгон илгээх программтай ажээ.




Цэнэгээ 18 цагийн турш барина




Хамгийн үнэтэй нь 18 каратын алтаар бүрсэн “Apple Watch Edition” аж. Үнэ нь 10.000 ам.доллароос эхлэх юм. Энэхүү ухаалаг цаг “Iphone” гар утастай “Wi-Fi”, “Bluetooth” -ээр холбогдох бөгөөд “Apple Store Watch”-оос төрөл бүрийн аппликейшн татаж авах боломжтой гэнэ. “Apple Watch Edition” цэнэгээ 18 цагийн турш барьж, технологийн салбарт шинэчлэл хийж буйг “Apple-ийн удирдлагууд мэдэгдэв.



Бэлэн мөнгө, картанд баяртай гэж хэлье



“Apple Watch”-ийн цагнууд хоорондоо харилцах болон “Apple Pay” төхөөрөмжийг ашиглан төлбөр тооцоогоо төлөх боломжтой болжээ. Та бэлэн мөнгө болон төлбөрийн карт ашиглахгүйгээр сүүлийн үеийн технологийн гайхамшигийг бүрэн утгаар мэдрэх боломжийг “Apple” олгож байна. Тус цаг таны бугуйг чимэхээс гадна аудио бичлэг хийж, мессеж илгээж, хүлээн авах, дуудлага хийх боломжтой болжээ. “Apple Watch”-ийг эрүүл мэнддээ хайртай хүмүүс заавал сонгох хэрэгтэй” гэж Тим хэлжээ. Өглөө, өдөр, орой гэлтгүй эрүүл мэнд, амьдралын хэв маягаа хянах бүрэн боломжтой аппликейшнийг ашиглах боломжтой. “Apple Watch”-ийн тусламжтай “Apple TV” телевиз болон гэрийн бусад ухаалаг хэрэгслээ удирдах боломжтой гэнэ.




Өрсөлдөгчгүй “MacBook”




“Apple Watch”-ийн танилцуулга дууссаны дараа Тим Күүк шинэ “MacBook”-ээ танилцуулав.  Шинээр худалдаанд гарах “MacBook” саарал, мөнгөлөг, алтлаг гэх гурван өнгийн сонголттойгоор худалдаанд гарах гэнэ. 1299 ам.долларын үнээр зарагдахаар болсон байна. Гэхдээ Тим “MacBook-ийн нээлтээ хийх өдрийг зарлаагүй билээ.
Энэхүү “MacBook”-ийг бүтэн өдөржингөө цэнэглэхгүйгээр 10 цагийн турш кино, бичлэг, дуу, клип үзэж, 9 цагийн турш интернетээр аялах боломжтой гэнэ. “MacBook” өмнөх загвараа бодвол 30 хувиар цэнэг бага зарцуулахаар зохион бүтээгджээ. “MacBook”-ийг цахилгаанд холбох залгуурууд нь соронзлогдож холбогддог ба энэ нь бусад холболтуудыг бодвол илүү аюулгүй бөгөөд залгаж салгахад хялбар гэнэ. Үүнээс гадна тус бүтээгдэхүүний дэлгэц нь байгаа орчиндоо тохируулж гэрлээ өөрчлөх гэрэл мэдрэгчтэй аж.



Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

apple:
ene apple gej company hunii heregledeg yum buhniig uhaalag bolgosoor baigaad mudhun humuusiig yamar ch setgen bodoh chadvargui robot bolgoh yum bn l daac
2015-03-10
apple:
ene apple gej company hunii heregledeg yum buhniig uhaalag bolgosoor baigaad mudhun humuusiig yamar ch setgen bodoh chadvargui robot bolgoh yum bn l daac
2015-03-10
kkkk:
buten odorjingoo 10 tsag ajillana gej iy gesen ug ve? neg odor chin 10 tsag l bolchihson iymaadaa.
2015-03-10
kkkkkkk:
shal teneg tsag geh uu
2015-03-10