Р.Бурмаа Н.Номтойбаярт “томорчээ”

img

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээжээ.

ө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулж хаврын чуулганы хугацаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсэг хоёрдугаар сарын 24-нд хуралдаж дээрх бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн дэд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч биелэлтийг гуравдугаар сарын 6-нд товлосон ажлын хэсгийн хуралдаанаар сонсож хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

ө

Гэтэл уг хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээгүй төдийгүй салбарын сайд Р.Бурмаа Н.Номтойбаяр гишүүнтэй утсаар холбогдож "Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй" гэж мэдэгдсэн аж. Харин энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан тариаланчид, гурил үйлдвэрлэгчид, бусад төрийн байгууллагын албан тушаалтнууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллийг бүтэн цаг хүлээж байгаад арга буюу тарсан байна. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ болон төрийн ажлыг үл хүндэтгэсэн сайдад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч, байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангахыг Ерөнхий сайдад илгээсэн албан бичигтээ  дурджээ.

ө

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн :
бурмаа гэж нэг халууны тэмээ шиг лазан, хөдөлж ядсан бүдүүн авгай. номтойбаяр гэж нэг бөөн булхай, луйвар болсон "но"-той амьтан. хэн нь хэнийгээ хэлэх вэ дээ хоёулаа таарсан таар шуудайнууд. ийм юмнуудыг дахиж л яасан ч уих-д гаргаж болохгүй ээ бүү үзэгдмэрүүд...
2015-03-11
zochin:
hoeulaa l nowshnuud
2015-03-10
түшмэлийн хойд дүр:
мэдэхгүй юмаа зөв л хариулсан байна шүү дээ. нээрээ ч яаман дээр ажил хийх хүн ямар байх биш. тиймээс байхгүй, чадахгүй гэснээс саад битгий бол гэсэн нь арай дээр биз дээ. энэ бодлого миний мэдэхийн 4 дэх жилдээ орлоо. мөн ч хэцүү улс юм даа. монголын хөгжилд хэн саад болоод байна аа ерөнхий сайд аа.
2015-03-10
zaluu:
nomtoibayar gej bayan ailiin erh batsaan huuhendej showuudahaas oor yum medehguu yadaj zov tolovshij chadaagui novsh uih bolohoor yu yarihavdee. songoson ni mongolchuud tegcheed 76 bidniigee bodsongui gej gonshignono yu tarina tuuniigee hurtene gej
2015-03-10
zochin:
naad balai awgaigaa saidiin suudlaas ogtsruulbal taarna. huduu aj ahuin medleggvi ch medi chadii egsen setgeltei hvmvvs bdg daa. chadahgvi bol uguuch dee.vldsen neg jildee ene salbariig samrah uym bna l daa
2015-03-10
зочин:
улсын хэмжээний хаа-н бодлого боловсруулах бүү хэл өнөөдөр ямар чиглэлээр ямар ажил хийхээ мэдэхгүй, маргааш юу шийдэхээ төсөөлөхгүй байж, юун нэрэлхүү юм билээ. бодлого боловсруулаад өгье гэж байхад уухайн тас хийлгээд авахгүй, ийм тэнэг амьтныг яах гэж сайд болгосон юм бэ. хаа-н талаархи төрийн бодлого юу хэлээд байгаа талаар төсөөлөл ч алга даа. ганц мэдэж буй юм нь ямааны билчээрийн даац хэтэрсэн гэдэг асуудал юм шиг байгаа юм.
2015-03-10
kkkjjjj:
nad 2 chin 2 ula balai
2015-03-10
1111111:
тэнэг авгай чимээгүй л байна биз, утсаар ярьж тэнэгтээд яахав дээ
2015-03-10
bayr:
burmaag bodvol toirgoos garsan gishuun shuu.zul bohohiihoo omno badamlanaa gej
2015-03-10
kkkkkk:
burmaaa udhgui ee buuh bhoo
2015-03-10