Крымийг авахын тулд нууц ажиллагаа явуулжээ

img


Оросын “Россия 1” телевизээр “Крым. Эх орон минь хүлээж байна” гэх баримтат кино цацагдахаар болсон байна. Баримтат кинонд Ерөнхийлөгч В.Путин Крымийг ОХУ-ын эх газарт нэгтгэх болон Укрианы экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг аврахын тулд хэрхэн нууц ажиллагаа явуулж буй тухай өгүүлэх гэнэ. Өчигдөр дээрх баримтат киноны эхний трейлер цацагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Путин өмнө нь “Крымийн ард түмэн Орост нэгдэх хүсэлтээ өөрсдөө гаргасан. Би тэдний сонголтыг хүндэтгэсэн учир Крымийг хүлээн авсан” гэж хэлж байжээ.


Өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сарын 3-нд Украины сөрөг хүчнээр удирдуулсан 100 мянган хүн Киев хотноо жагсаал зохион байгуулсан юм. Олон сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Янукович суудлаасаа бууж, улмаар эх орноо орхин гарсан билээ. Янукович Украинаас нууцаар гарсны дараа В.Путин Аюулгүйн албаа шуурхай хуралдуулсан байна. Тэрбээр хуралдааны үеэр ямар ч аргаар хамаагүй Януковичийн амийг аврахыг даалгаж буйгаар баримтат кинонд гарах гэнэ. Улсын нууцын зэрэглэлтэй материал хаанаас олсноо “Россия 1” удирдлагууд мэдэгдээгүй ч “Путиний буруу шийдвэр Украины хямралыг эхлүүлсэн” гэж хэлжээ. Энэхүү баримтат кино хэзээ нээлтээ хийх нь тодорхогүй байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өвөрхангай:
крым бол оросын ард түмний халуун амь бүлээн цусаараа олж авсан нутаг. америк мэтийн хүүрэн шаахаас өөр юм мэдэхгүй гарууд хамаач байхгүй
2015-03-11
өвөрхангай:
крым бол оросын ард түмний халуун амь бүлээн цусаараа олж авсан нутаг. америк мэтийн хүүрэн шаахаас өөр юм мэдэхгүй гарууд хамаач байхгүй
2015-03-11
hhhhhhhhhhhhhh:
oros baihgui bol divaajin sonono
2015-03-10
irgen:
путин бол жинхэнэ удирдагч,жинхэнэ баатар,крымчууд орост нэгдэхээр саналаа өгсөн нь зөв сонголт байсан,хэрэв орост нэгдээгүй бол өмхий америкчуудын тоглоом,луйварчин шоколадны панзчингийн гарт сүйрч үгүй болох нь баараггүй байлаа,ард түмэнээ терорист гэж нэрлээд үй олноор нь хядаж байгаа укропын ерөнхийлөгч порошенко гэгч панзчин одоо ичихгүй донбас,луганскын иргэдийн сонголтыг үл хүндэтгэн укропд нэгтгэхээр улайрч байгаа нь панзчин хэзээд панзчингаараа байдаг юм байна гэдэг нь харагдаж байгаа,монгол орны минь тусгаар тогтнол,тусгаар улс болоход минь харамгүй сэтгэлээр тусалсан оросын ард түмэн мандтугай,америк ялгадаснуудын пиццаны шавхрууг идэж таргалсан америкжсан утсан хүүхэлдэйнүүд сөнөтүгэй,
2015-03-10
ухаан суу:
чиний эх орны тусгаар тогтнолын баталгаа бол орос тул амаа татацгааж хэрээ мэдэцгээ
2015-03-10
irgen:
za balarlaa daa dain buur daamjirhana deee
2015-03-10
монгол:
чиний юуг хулгайлсын
2015-03-10
irgen:
za ter, putin hulgaich gej unen l bgaa biz dee...
2015-03-10